Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
2015.02.13

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын ИТХ-ын даргын урилгаар тус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал" сэдэвт олон улсын бага хуралд оролцжээ.

Тус хуралд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын  талаарх илтгэл тавьсан байна. Түүнчлэн айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.

Мөн энэ үеэр Улаанбаатар Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг даргын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Сөүл хотын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хан Жун Жён нар гарын үсэг зуржээ.