Согтууруулах ундааны хяналтын хуулийг эргүүлэн татлаа.
2015.02.05

Согтууруулах ундааны хяналтын хуулийн талаар гишүүд юу хэлэв

Согтууруулах ундааны чиглэлээр төр бие даасан бодлого гаргатал Согтууруулах ундааны хяналтын хуулийн төслийн эргүүлэн татсан байгаа энэ талаар УИХ-ын гишүүд санаа бодлоо илэрхийлээд байгаа билээ.

УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатар: Бодлогын баримт бичигт орж ирсэний дараа энэ хоёр хуультай холбоотой зүйл заалт орсон байгаа учир гишүүд засгийн газар, гишүүд хуулиа эргүүлэн татсан байгаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Архийг хориглох тусам сөрөг үр дагавар гардаг гэсэн олон орны судалгаа гашуун сургамж байгаа. Ер нь бол архитай тэмцэх тал дээр хүмүүс маш их санал нийлж байгаа. Архитай холбоотой нийгмийг сэртхийлгэсэн үйл явдал их гарч байна Энэ хуулийг гаргаснаар амьдралд нийцэхгүй хэт хуурай хууль гаргавал цаашлаад далд эдийн засаг  бүлэглэлийг бий болгох вий болгоомж бол байгаа

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Манай хүмүүсийн хэт их туйлширсан нэг ойлголт байна лонхонд байгаа архи өөрөө гарч ирээд хүнийг хорлоод байгаа мэтээр ойлгож болохгүй юм. Жишээ нь  манайд төрийн тэргүүн арга хэмжээн дээр ирээд гаран гартал хүлээж ширээн дээрх архиа тулгах жишээтэй баталлаа баталлаа гэхэд ийм туйлширсан амьдралд нийцэхгүй хууль батлах нь буруу гэж ойлгож байгаа.