Х.Болорчулуун: 364 ашиглалтын лицензийг бүгдийг нь сэргээж болохгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.02.04

Х.Болорчулуун: 364 ашиглалтын лицензийг бүгдийг нь сэргээж болохгүй

Хүн болгон алт руу дайрч байна.Үүний улмаас байгаль орчин сүйдэж, орон нутагт нь амьдарч байгаа иргэдийн элэг эмтэрч гол горхи уснаасаа ууж чадахаа больсон.

Энэ бүхнийг цэгцэлсэн хууль бол “Урт” нэртэй хууль. Уул уурхайн яам, Байгаль орчны яам хянаж чадахаа больтол лиценз өгснөөс болж усны эх ай сав бүхий газар, түүх дурсгалын газрууд олноор ухагдсан. Энэ хууль дураараа дургигчдад ташуур болсон.

Нөгөө талаар жирийн бизнес хийж байсан иргэдэд хаалт болсон. 346 ашиглалтын лицензийг нээнэ гэсэн байна. Ингэснээр төсөвт ирэх нөхөн төлбөрийн нэхэмжлэл байхгүй болно гэж үзсэн юм байна. ингэж хавтрайруулж болохгүй ээ.

Өгч болохгүйг нь ялга. Наад зах нь Туул гол дээр лиценз авчихсан нөхөр Ашиглалтын лицензээ эргэж сэргээнэ гэвэл өгчих юм уу. Ухаж болохгүй гэж газар байна.