МҮОНРТ-ийг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авав
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр
2015.01.20

МҮОНРТ-ийг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авав

Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралт “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”д “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн төв” гэж нэмсэн байна.

Өнгөрсөн жил тус байгууллагыг Төрийн тусгай хамгаалалтаас гаргаж хувийн хамгаалалтад шилжүүлж байсан билээ.