2015.01.16

Г.Шийлэгдамба: Барилгын гүйцэтгэлд хяналтын байгууллага үзлэг явуулна

Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй зарцуулсан олон жишээ байдаг. Тухайлбал яармаг дах 300 ортой  Хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгыг нэрлэж болно.

Уг барилгын ажил 65 хувьтай, дэд бүтцийн асуудлаа шийдэж чадахгүй гацчихаад байгаа юм. Буруутанд хариуцлага тооцсон уу, эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ гэдгийг Эрүүл мэнд, спортын сайдаас тодрууллаа.

Мөн олон жил хүлээгдэж байгаа барилга бол Түлэнхийн төвийн барилга юм. Тус төв өнгөрсөн хугацаанд 900 сая орчим төгрөгийг түрээсийн төлбөрт өгчээ. Харин энэ жил барилгын төсөв 2.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулсан байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “ Яам бол өөрөө захиалагч. Гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий байгууллага нь Мэргэжлийн хяналтын газар юм. Тэгэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ямар байдлаар уг барилгыг ажлын явцад үзлэг шалгалт хийж, хяналтыг тогтоож ажиллаж байсан бэ гэдэг асуудал бол давхар явж байгаа. Мэдээж гүйцэтгэлээр нь санхүүжилт нь олгогддог”  гэлээ.