Ж.Батсуурь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдад ажиллав
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сум болон Олон овоот багийн төвд ажиллав.
Байнгын хорооны дарга улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотголын талаар, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг авах иргэдийн тоог цөөрүүлэхээр ярьж буй асуудлын талаар гишүүнээс тодруулж байлаа. Мөн малын хөлийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлэх нь иргэдийн амьдралд хүнд тусна хэмээж байсан. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн гэрээний талаар орон нутгийн иргэд байнгын хорооны дарга Ж.Батсууриас асууж тодруулж байв.
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Айраг суманд ажиллахдаа тус сумын ерөнхий боловсролын сургуульд Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайдын зүгээс дэмжлэг болгон өгсөн есөн компьютер, хоёр принтерийг гардуулсан юм. Тус сургуулийн захирал О.Одончимэг энэхүү иж бүрэн компьютерийг “Багш хөгжлийн төв”-дөө ашиглана гэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нь 1983 онд Бүгд Найрамдах ЧехсловакУлсын Братислав хотын Техникийн их сургуулийг төгсчээ. Тиймээс СловакУлсын Элчин сайдад сумын сургуульд техникийн туслалцаа үзүүлэх төслийгхүргүүлэн хөөцөлдсөнөөр эдгээр иж бүрэн компьютер Айраг сумын ерөнхий боловсролын сургуульд очиж байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.