С.Эрдэнэ: Орон тоог цомхотгосноор үр дүн гарахгүй
УИХ-ын гишүүн, ХАХНХ- ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-2014 оны хувьд улс төрийн хүрээнд онцлох үйл явдал дүүрэн байлаа. Түүний нэг нь Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Шийдлийн Засгийн газрыг байгуулсан явдал байсан. Та өмнөх болон энэ засагт сайдаар ажиллаж байна. Улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ?
Засгийн газрыг огцруулах нь улс төрд байдаг л үйл явдал. Огт байдаггүй зүйл бий болчихоогүй. Засгийн газраа өөрчлөх, шинээр эмхлэн байгуулах эрх нь Ардчилсан намд хадгалагдсан хэвээр байгаа. Энэ утгаараа АН бодит байдал дээрээ үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлэх, хийж болох ажлынхаа эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраа өөрчилсөн гэж ойлгож байна.
Нам дотор хагарал зөрчлөөс үүдээд ийм байдалд хүрсэн гэж зарим нэг нь хэлж байгаа.
Нам дотор хагарал зөрчлөөс үүдээд ийм байдалд хүрсэн гэж зарим нэг нь хэлж байгаа. Энэ бол харьцангуй өөр ойлголт. Нийгэмд мэдээж эдийн засгийн хүндрэл байсан. Тэр нь ч бас нөлөөлсөн. Гэхдээ хамгийн гол нь АН дотроо эв найртай Засаглалынхаа бүтцийг өөрчлөөд шинэ багаар шинэ эрч хүчээр явах нь зүйтэй. Эдийн засгийн хүндрэлийг парламентад суудал бүхий бүх намуудын төлөөлөлтэй хамтран даван туулахгүй бол хүндрэлийг давах амаргүй юм байна гэдэг дээр санал нэгдсэн.
Эцсийн дүндээ аль нэг улс төрийн хүчин биш ард түмэн хожих ёстой. Тэр утгаараа бүх намууд оролцсон их эвслийн Засгийн газрыг байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Үр дүнг нь би эерэгээр харж байгаа. Хүндрэлтэй цаг үеийг улс төрд суудалтай намуудтай хамтран туулж гарах байх аа.
-2015 оны нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн харж байгаа бол. Шинэчлэлийн Засгийн газрыг данхайсан бүтэцтэй хэмээн шүүмжилж байгаад огцруулсан. Шийдлийн Засгийн газар нь ч ялгаатай данхайсан байна. Тэгсэн хэрнээ ард түмнийгээ бүсээ чангал гэж шахаад...?
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг даван туулахад данхайх гэдэг ойлголтыг эдийн засгийн үр дүн, тоогоор илэрхийлэх гэж оролдох ёстой. Данхайлаа гээд нэг яаманд 60-70 хүн л ажилладаг. Хоёр гурван яам хассан төдийхнөөр Монголын төрд тодорхой үр дүнтэй цомхотгол болж чадах уу. Тоондоо байна уу, чанартаа байна уу, үйл ажиллагааг хамрах цар хүрээндээ байна уу гэдгийг тооцох ёстой.
Тэгэхээр өнөөдөр Монголын хүн амын тоо, эдийн засгийн цар хүрээ гээд энэ бүхэн дээр зөв бодлого гаргаж ажиллахгүй бол аливаа зүйлийг хасч цөөлснөөр сайн сайхан болно гэж бодож байгаа бол зарим тохиолдолд харин ч сөрөг үр дагавар гарна. Төрийн чадамж буурна, нэг хүнд ноогдох ачаалал ихэснэ.
Тэглээ гээд ажил сайжрах уу гэдгээ бодох ёстой. Шинэ Засгийн газрын тухай асуудал холбогдох байнгын хороод дээр нэлээд яригдсан. Ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг татан буулгах, төсөв орон тоог хэмнэнэ гэж байна. 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьсан.
Одоо олон зүйл тодорхой болох байх аа. Эрчимтэй үед хэмнэлтийн бодлогыг явуулах шаардлага байна гэж хараас байгаа. Ард түмэндээ аль болох дарамт бага үзүүлсэн эрсдэл бага үүсгэх бодлого барьж байна.
-Энэ онд 11 мянга орчим төрийн албан хаагч цомхотголд орно. Энэ оноос илүү ирэх он хүнд байж таарах гээд байна?
11 мянга орчим төрийн албан хаагчийг цомхотгосон гэж байна. Орон тоо цомхотгосноор үр дүн гарахгүй. Харин ч ажилгүйдэг нэмэгдэнэ. Нэг хүний ард дөрвөн хүн байна гээд бодоход 50 орчим мянган хүн, айл өрхийн асуудал босч ирнэ. Ингээд бодохоор зөв үр дүнтэй бодлого биш Хүндрэлийг давахын тулд харин ч ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх бодлого явуулж байж хүндрэлийг давдаг.
Эдийн засагч, санхүүчдийн “Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүл” гэдэг номлол байдаг. Өөрөөр хэлбэл нэг хэсгээр нь ямар ч хамаагүй газар ухуулж ажилтай байлга. Тэгээд цалинг нь өг. Нөгөө нэг хэсгээр нь газрыг булуул. Цалин мөнгийг нь өг. Ийм л замаар эдийн засгийн хүндрэлийг давдаг.
Хүнээр яривал цусны эргэлт саарч өтгөрөлт үүссэн үед цусны эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүн яг ижилхэн нийгэм, эдийн засгийн гол судсаар гүйж яваа цус нь мөнгө. Мөнгөний йийлүүлэлтийг зөв бодпогоор нэмэгдүүлэх, мөнгөний эргэлтийг сайжруулж зөв эдийн засгийн бодлого явуулбал хүндрэлээс амжилттай гарна.
Бүсээ чангал гэдэг нь зөв горимд шилж гэсэн үг.
Дахин сэргээгдэх боломжгүй байгалийн ашигт малтмалаа зөв ашиглаад явж чадвал бид ямар ч эдийн засгийн хүндрэлээс өөрсдийнхөө хүчээр гараад ирнэ. Монголчуудыг хэзээ ч өлсөхгүй байх аргыг бидний :өвөг дээдэс үлдээгээд өгсөн. Энэ нь мал аж ахуй. Монголчууд ямар ч эдийн засгийн хүндрэлийн үед өлсөхгүй. Яахав тансаг хэрэглээ хумигдах байх. Гэхдээ монгол хүний үндсэн хэрэглээ болох мах, гурилаар тасрахгүй. 60 сая толгой мал байна. Энэ жил гэхэд ургац маш сайн авлаа. Бидэнд боломж арга нь байгаа тул хямралаас гарчихна.
-Ард түмнээ бүсээ чангал гээд байгаа дээр тайлбар өгвөл?
Бидний бүх зүйл бэлэн байдаг нь Монголчуудыг залхуу болгодог байх. Эдийн :асгийн хүндрэлтэй цаг үеийг бид даван туулна. Бид бие биенээ дэмжиж хамтарч гар нийлж ажиллаж чадвал энэ байтугай хүндрэлийг даван дуулах боломжтой.
Бүсээ чангал гэдэг нь зөв горимд шилж гэсэн үг. Бүсээ чангал гэсэн гээд битгий идэж уу, өмсөж зүү гэсэн үг биш. Эдийн засагтаа зөв тооцоотой гандаач ээ. Өөрт байгаа нөөц боломжоо зөв хуваарилаач ээ л гэсэн үг.
Айл өрх, хувь хүн, албан байгууллага ч тэр энэ цаг үеийг үр дүнтэй даван туулаасай, эдийн засаг, сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаач ээ гэж байгаа юм. Ийм л уриалгыг дэвшүүлж байна. Түүнээс биш ард түмнийхээ бүсийг чангалуулаад өөрсдөө тансаглаад байгаа юм биш.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар дэмжиж байнгын хороонд шилжүүлсэн...
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын тогтолцоонд маш том өөрчлөлт гарна. Эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийн суурийг тавьсан гэж тооцож байна.
Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах талаар олон жил ярьсан. Харамсалтай нь ахиц гараагүй. Үүнийг шинэчлэх гол түлхэц тогтолцооны шинэчлэл санхүүжилтийн зөв механизмыг бий болгох зорилгоор уг хуулийг гурван жилийн өмнө санаачлан өргөн барьсан.
Энэ хууль батлагдан гарснаар эрүүл мэндийн салбарт хийгдэх өөрчлөлт шинэчлэлтийн эрх зүйн үндэс суурийг бий болгож чадна гэж харж байгаа. Хүн бүр эрүүл мэндийн цахим карттай болж эмчилгээ үйлчилгээгээ сонгодог болно.
Хамрах хүрээгээр хязгаарладаг байсныг нь болиулах юм. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчийг хаанд өргөмжилнө. Цаашдаа хэд хэдэн үе шаттайгаар эрүүл мэндийн механизм, санхүүгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Анхны суурийг нь тавьсан хууль болох юм. Хууль хэрэгжсэнээр даатгуулагчид олон боломж нэмэгдэнэ.
Нийгмийн даатгалын сангаас 1.3 саяас 1.9 сая төгрөг хүртэлх эмчилгээ үйлчилгээний зардал гаргуулдаг байсан.
-Үнэ нь нэмэгдэх юм уу?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар даатгал шимтгэл төлөхөөр тооцож байгаа. Хуучин са йн дурын даатгуулагч сардаа 670 төгрөг буюу жилдээ 8000 төгрөг төлдөг байсан. Шимтгэл төлж байгаа гэж үзэхэд хэцүү байлаа.
Нийгмийн даатгалын сангаас 1.3 саяас 1.9 сая төгрөг хүртэлх эмчилгээ үйлчилгээний зардал гаргуулдаг байсан. Үүнийг аль болох зах зээлийн харилцаанд шилжүүлж байгаа юм. Иргэд, даатгуулагчдын бодит орлогод нөлөөлөх хэмжээгээр шимтгэлийг нэмээгүй.
-Өндөр өртөгтэй эмчилгээнүүдэд өөрчлөлт оруулсан юм уу?
Өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмж оруулж ирсэн. Хуучин Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд байгаагүй заалт ихээр нэмэгдсэн. Энэ утгаараа Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулдаг хөрөнгө орлого зарлагын хэмжээг нэмсэн.
-Хүмүүс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг насаараа төлдөг ч ганц удаа эмнэлэгт хэвтэхэд хэрэг болохгүй байна гэж гомдоллодог. Энэ бүхнийг шийдэж байгаа юм уу?
Нийгмийн даатгалын үйлчилгээг зөв ойлгох хэрэгтэй. Нийгмийн даатгал таван сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн даатгал, Үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалсан даатгал, Ажилгүйдлийн даатгал, Тэтгэврийн даатгалын сан, Тэтгэмжийн даатгалын сан гэж бий. Энэ бүгдийг огт үзүүлдэггүй гэж ярих юм бол худлаа. Төрж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны дараахь тэтгэмжийг авч байгаа.
Нийгмийн даатгалын үр шимийг хүртэхгүй байгаа хүн гэж байхгүй. Алхам тутамдаа бид хүртэж байна. Нийгмийн даатгал хүнийг эхийн хэвлийд бий болсон цагаас эхлээд хүнийг бурхан болсон хойно нь хүртэл үзүүлж байдаг насан туршийн даатгал.
Үүнийгээ зөв ойлгохгүй бол манайхан ганц нэг зүйлээр л нийгмийн даатгалыг харж ойлгох гээд байдаг. Хүний хамгийн ойрын түшиг тулгуур, туслагч Нийгмийн даатгал. Үүнийг төлснөөр аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг. Магадгүй учир дутагдалтай зүйл бий.