УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.12.25
Бие даагч гишүүд улстөрийн бялуу хуваалтанд оролцохгүй
УИХ-ын бие даагч гишүүдтэй холбоотой ташаа мэдээлэлд хүлцэл өчлөө. Гарсан ташаа мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дараах мэдээллийг өгсөн юм.
“Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол төрийн жинхэнэ албан хаагч. Салбартаа мэргэшсэн шударга хүн л хаших ёстой албан тушаал. Түүнээс биш улстөрийн аясаар өөрчлөгдөж байдаг хүмүүсийн хашдаг алба биш. Намууд хоорондоо булаацалдаж болохгүй. Төрийн нарийн бичгийг улс төрийн томилгоо болгож буй нь буруу. Бие даагчид төрийн нарийн бичгийн албыг авахыг хүссэн зүйл огт байхгүй. Бид анхнаасаа МАНАН байгуулагдахад сөрөг хүчин болно гэдгээ зарлачихсан байсан” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү