УИХ төрийн албан хаагчдыг цомхотгох асуудлыг дахин ярилцах нь зүйтэй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдын “бүсээ чангалах хэрэгтэй” гэсэн үгийг хэрхэн хүлээн авч байна вэ ?
Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлээд багагүй хугацаа өнгөрлөө. Шинэчлэлийн Засгийн газар ч энэ үеийг давахын тулд ЭЗЭН-100 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч үр дүн нь хангалтгүй байсан. Шийдлийн засгийн газар төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдэг асуудлыг ярьж байна. Энэ хэр оновчтой вэ гэдгийг бид бодолцох хэрэгтэй. Ажилгүйдлийн тоог 10 гаруй мянган иргэд шууд нэмэх зүйл харагдаж байна. Тиймээс энэ бол яавч онцгой зөв шийдэл биш. УИХ дээр төрийн албан хаагчдыг цомхотгох асуудлыг ярилцах нь зүйтэй. Засгийн газар өөрөөсөө эхлэн бусаддаа үлгэр жишээ цомхотгол хийх нь зөв байсан.
-Эдийн засгийг урагшлуулах гэж буй энэ үед иргэд олон нийт ямар бэлтгэлтэй байх ёстой юм бэ ?
Монголчууд бид сайн сайхныг л хардаг. Манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа. Шийдлийн Засгийн газар цаашид илүү хүндрэхгүй байх талаас нь ажиллах ёстой. Ард иргэдийн хувьд олж буй ашиг орлогоо зөв зохистой зарцуулж хэмнэлтийн горимд шилжих нь чухал гэж бодож байна.
-АН, МАН хоёр хэтэрхий өтгөн манан үүсгэснээс улстөр дэх нөхцөл байдал хүнд байна гэдгийг бие даагч гишүүд хэлж байсан. Та АН-д нөлөө бүхий гишүүний хувьд энэ талаар юу хэлэх вэ ?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү