Х.Болорчулуун: Хэтэрхий өтгөн манан үүссэн учир иргэд хяналтаа сайжруулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Улс төрд чухам юу болоод байна вэ ?
Анх удаа Монголын парламентад хамгийн том бүлэг үүслээ. Тиймээс бие даагчид огт сөрөг хүчингүй парламент байж болохгүй учраас сөрөг хүчин байна гэдгээ зарласан. Монголын хүн амын дийлэнхи хувь нь нам бусчууд байдаг. Бид бол тэдгээр хүмүүсийн төлөөлөл. Өчигдрийн чуулган дээр зохисгүй зүйл орж ирлээ. Тэр нь өрийн хэмжээг өсгөхөөр болсон явдал юм. Хуулиараа өрийн хэмжээ ДНБ-ийн 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл үүнийг 320 тэрбумаар нэмэхээр орж ирсэн. Түүнийг бид эсэргүүцсэн.
-Хамтарсан учраас төсвийн тодотгол хийх явцыг түргэтгэх сайн тал харагдаж байна. Сөрөг тал нь юу байна вэ ?
Хууль хамаарахгүйгээр шийдвэр гаргаж байна. Төр бол хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой байгууллага. Энэ байгууллага нь өөрөө хууль зөрчөөд байвал доороо хяналт тавих боломжгүй. Хууль тэгш эрхтэй үйлчилж, бид хуулиа баримтлах ёстой.
-Сөрөг хүчний зүгээс ямар санал гаргасан бэ?
МАН, АН-ынхан өрийн хэмжээг нэмж болохгүй. Байгаа нөөцөө ашиглах ёстой гэж ярьдаг байсан. Ашиглах боломж бий. Өөрсдөө эрх мэдлийнхээ хэмжээгээр эрх мэдлээ нэмж, зардлаа нэмэгдүүлээд байгаа мөртлөө түүнийгээ хянаж засахгүйгээр өөрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү