Л.Энх-Амгалан: Татвар нэмж, нийгмийн хамгааллын бодлогоосоо татгалзсанаар эдийн засгийн хямралаас гарахгүй
УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалантай ярилцлаа.
-2015 оны төсвийн тодот- голыг хэрхэн харж байгаа вэ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн сайн тодотгол орж ирсэн үү?
-2015 оны төсвийг яагаад тодотгох болсон бэ гэдэг асуудал байгаа юм. УИХ 2015 оны төсвийг баталснаасаа хойш нэг их наяд төгрөгийг багасгах гэж байна. Төсвийн тодотголоор орлого, зарлага талдаа нэг их наяд төгрөгийг багасгах юм. Зардал хэмнэхдээ хэд хэдэн зарчмуудыг барих ёстой.
Энэ удаагийн төсвийн тодотгол нь 2015 оны хямралыг гэтлэх тодотгол байх ёстой гэж бодож байна. Харин 2015,2016 он бол эдийн засгаа тэлэх бодлого явуулах он жилүүд байх нь илүү үр дүнтэй. УИХ-аас хэмнэлтийн горимд шилжих 134 дүгээр, эдийн засгаа эрчимжүүлэх 47 дугаар тогтоол гээд хоёр тогтоол гарсан.
Уг тогтоол дээр тусгасан сумын Засаг даргаасаа эхлээд орлогчгүй байя гэсэн зарчмуудын дагуу орж ирсэнгүй. Ингэснээрээ бүсээ чангалж чадаагүй гэсэн үг л дээ. Хэмнэлтийн горимоос танаж болохоор байхад нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Бид хямрал яриад байгаа хэрнээ татварыг нэмж хямралаас гарч болохгүй. Түүнчлэн нийгмийн салбарынхаа бодлогоо татгалзаж болохгүй гэж харж байгаа.
Нийслэл дээр Нийслэл хотын татвар нэмнэ гэж байна. Хөрөнгийн татвартай холбоотойгоор Малын хөлийн татвар, Автомашины татвар, Үл хөдлөх хөрөнгийн татвар, орон нутагт татваруудыг нэмэх хуулийн хуулийн төсөл өргөн барьж байгаад харамсч байна. Ганц жишээ дурдахад Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байсан бол одоо өргөн барьснаас нь харахад эдгээр .татваруудыг гурав дахин нэмэхээр байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа 70 гаруй мянган аж ахуй нэгж бий.
Эдгээр аж ахуй нэгжүүд бүгд үл хөдлөх хөрөнгөтэй. Хамгийн бага үл хөдлөх хөрөнгөтэй аж ахуй нэгж 100 сая төгрөгийн хөрөнгөтэй байгаа гэж бодоход хуучин 10 сая төгрөгийн татвар төлдөг байсан бол дээд хэмжээ болох гурав дахин нэмлээ гэхэд 30 сая төгрөг төлөхөөр тусгагдсан.
Энэ нь өөрөө эдийн засгийн хямралтай хүнд байгаа цаг үед баялаг бүтээгч, татвар төлөгчдөд маш их дарамт үүсгэх юм. Бизнест бол бизнесийн зардлын 40 хувь нь татварын зардал байна гэж яриад байгаа. Гэтэл үүн дээр нь дахиад татварын ачаалал нэмэх гээд байна.
Суудлын автомашин бол жижиг аж ахуй нэгжийн орлого олдог арга хэрэгсэл нь байхгүй юу. Нөгөө талаасаа манай бизнес эрхлэгчид “Татварын орчин тогтвортой байх ёстой” гээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ төсөв батлах, төсвийн тодотгол орох бүртээ татварыг нэмэх байдлаар оруулж ирж байна. Нэмэхдээ зорилтот татвар биш төсвийн тасарсан байдлыг татвар нэмэх байдлаар оруулж ирж байгаа нь өөрөө буруу зарчим. Монгол Улсад үйлчилж байгаа татварын бодлогын алдаа завхрал гэж үзэж байгаа. Үүнийг бид засч залруулах ёстой.
Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр приус машин бол цахилгаан хэрэглэж явдаг агаарын бохирдлыг багасгахад тодорхой үр дүнтэй машин. Тэгсэн мөртлөө дандаа бага орлоготой иргэд унаж байгаа. Приус машин дээр 38 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол гурав дахин нэмэгдүүлснээр баталбал 108 мянган төгрөгийн татвар төлөх гээд байна.
Ийм нөхцөл байдлыг бий болгож хэрхэвч болохгүй. Мөн малын хөлийн татвар дээр татвар тавьж болно. Гэхдээ Малын хөлийн татварыг зориулалтын буюу бэлчээрийн талхлалт, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, худаг ус гаргах тал дээр ашиглахаас биш төсвийн алдагдлыг нөхөх арга хэрэгсэл болгож болохгүй шүү дээ. Татварт тавих зарчмууд нь энгийн байх ёстой. Хэнээс ямар татвар авах юм. Зориулалт нь яах юм гээд бүх зүйл нь тодорхой байх хэрэгтэй. Өнөөдөр манайд энэ зарчим алдагдаж байна.
Ерөнхий сайд маань “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэж байсан. Гэтэл начир дээрээ “Нэгдүгээрт тат- вар, хоёрдугаарт татвар, гуравдугаарт татвар" гэсэн зарчим руу орж байгаа нь хэлсэн амнаасаа буцаж байна гэсэн үг. Засгийн газар бизнесийн орчноо тогтворжуулна, сайжруулна гээд байгаа мөртлөө төсвийн тодотгол хийхдээ татварын дарамт үүсгэх гээд шууд аж ахуй нэгжид ачаа үүрүүлсэн татвар оруулж ирсэнд харамсч байна.
-Та Төсвийн тодотгол хэлэлцэж байхад “Хямралаас ямар өртөг зардлаар гарах вэ гэх бодлогын сонголтыг УИХ дээр яримаар байна. Эдийн засгаа тэлэх хувилбаруудаа яримаар байна” гэдгийг мэдэгдсэн. Яг ямар хувилбарууд байж болох вэ?
Бид дан ганц хэмнэлт гэхээсээ илүүтэйгээр энэ хямралаас эдийн засгаа тэлж гарах ёстой. 2016 оны ДНБ- ий өсөлт 9, 2017 оных 10 хувь байгаа. Энэ өсөлтийг хаанаас хийх гэж байгаа юм гэдгээ тайлбарла гэж Ерөнхий сайдаас шаардаад байгаа юм. Төсвийн тодотголтой хамт Төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад эхэлсэн. 2015 эдийн засаг долоон хувь өснө гэсэн. Дээр хэлсэн бусад өсөлтүүдийг яг хаанаас хийх гээд байнаа.
Яг ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хийх вэ. Оюу толгой, Таван толгой, УИХ-аар стратегийн ордоос хасагдсан Гацуурт, Цагаан суваргын орд, Таван толгойн цахилгаан станц, Улаанбаатарт баригдах тавдугаар цахилгаан станц хөдлөх үү, үгүй юу. Энэ мэтчилэн асуудлуудаа Ерөнхий сайд УИХ дээр оруулж ирэх хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол ирэх гурван жилийн бидний эдийн засгийн зорилт байхгүй юу.
Инфляцийг гүйцэтгэлээр ньхарахаар 15-18 хувь байна.
Яаж иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юм, валютын ханш хэд байх юм, хэдэн ажлын байр нэмэгдэх вэ, гол нэрийн бараа бүтээгдэхүүний инфляци хэдэн хувьд байх вэ. Гэтэл 2015, 2016, 2017 онууд дээр бүгдэд нь долоогоор тооцчихсон байна. Долоон хувь гэдгээ яг ямар аргачлалаар гаргасан юм...Тиймээс мөнгөний бодлогоороо тайлбарлах шаардлагатай байна. Дөрвөн их наядын өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашид хэрэгжих юм уу. Энэ бүгдийгээ Төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгах шаардлага байна.
Инфляцийг гүйцэтгэлээр ньхарахаар 15-18 хувь байна. Валютынхаа эх үүсвэрийг яаж шийдвэрлэх гээд байгаа юм. 2008-2009 онд бид хямралд өртөж түүнийг давсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг долоон их наяд байсан. Валютын нөөцийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт Оюутолгойгүйгээр 800 сая ам.доллар байлаа. 2015 оны гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 21 триллион буюу 21 их наяд төгрөг хүрсэн.
Гадаадын хөрөнгө оруулалт нь харин 2008 оных шигээ агшаад 800 сая ам.доллар болсон. Гэхдээ үүний 50 хувь нь Оюу толгойгоос орж ирнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас 4.6 тэрбум ам.доллар орж ирдэг байсан нь өнөөдөр 800 сая ам.доллар болчихоод байна. Үндсэндээ зургаа дахин агшчихаар валютын эх үүсвэр нь байхгүй болчихсон. Валютын эх үүсвэр экспортоос бүрддэг. Экспортод гаргадаг гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр нь өрсөлдөх чадваргүй болчихсон.
-Яагаад өрсөлдөх чад варгүй болчихсон юм бэ?
Бид тээвэр ложистикийнхоо асуудлыг шийдэж чадаагүй. Түүнээс болоод бид эндээс доллар олж чадахаа байсан. Биднийг төмөр замын цариг дээр 7-8 жил хэрүүлийн алим шидэлцэж байх хооронд Хятад руу нүүрс нийлүүлдэг байсан бидний орон зайд ОХУ ороод ирчихсэн. Царигийн хэрүүлээс болж Монгол алдаж, Орос хожсон. Тэгвэл хоёр дахь долларын эх үүсвэр гадаадын шууд хөрөнгө оруулалтаас орж ирдэг.
Монгол Улс 2008 онтой харьцуулахад гурав дахин их буюу 21 триллионы эдийн засагтай болчихоод байхад валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт.800 сая байгаа. Ингэснээр монгол төгрөгийн худалдан авах чадвар уначихаад байгаа юм. Валютын нөөц гэдэг чинь ийм чухал зүйл байхгүй юу гэдгийг ард иргэдэд энгийнээр ойлгуулж өгөх ёстой. Одоо төлбөрийн балансын хямрал эж яриад байна.
Импортоор бараа авахад Монголбанк доллар гаргаж өгдөг.
Импортоор бараа авахад Монголбанк доллар гаргаж өгдөг. Энэ хэлбэрээрээ явбал 2015 онд шатахуунаа авах долларын эх үүсвэр байна уу. Монгол Улсын буцаан төлөх зээл доллараар төлөгдөнө. Аж ахуй нэгжийнх ч мөн адил. Ийм эх үүсвэр Монголбанкинд байна уу гэдэг асуудал байна Эх үүсвэрийг бид экспорт хийж байж, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэмэгдүүлж байж олно.
-Гишүүдийн ярианы гол сэдэв болоод буй өрийн таазыг нэмэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах боломж байгаа юм уу?
Өрийн босго анхдагч асуу- дал биш. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг яаж хангах юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хангахад ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ. Үүгээрээ дамжуулан Монгол Улсад хэдий хэмжээний валютын нөөц орж ирэх юм гэдэг чинь өрийн босготой холбогдож байгаа асуудал байхгүй юу. Үндсэндээ өрийн босгыг 70 хувь болгоно гээд Засгийн газар оруулж ирж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын хуулиар 40 хувь байх ёстой.
Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн ганцхан заалтыг яриад байж болохгүй байхгүй юу. 40 хувьд нь агшаачихаар эдийн засаг хэдэн хувиар агших юм. Эдийн засгаа агшаачихаар хэдэн мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, хичнээн хүн ажилгүй болох юм. 60 мянган орон сууцны зээлд хамрагдсан иргэд яах юм гэсэн эдийн засгийн хүндрэлүүдээ тооцож байж улс төрийн хариуцлагатай шийдвэр
гаргах ёстой. Одоогийн байдлаар өрийн хэмжээ хувь хүрчихсэн гэж байна. УИХ хууль зөрчөөд яваад ба болохгүй. Нэгэнт 55 хувь хүрчихсэн тул УИХ дор хаяж 55 хувьд нь өрийн босгоо батлах ёстой. Цаашдаа өрийн бос нэмэхийн тулд ямар төсөл хөтөлбөр дээр төр мөнгө хийх ёстой вэ бодлогоо гаргаж байж явах шаардлагатай. Хувийн хэвшлээр хэрэгжүүлж болох зүйлийг нь хийлгэх хэрэгтэй.
Жишээ нь цахилгаан станцыг хувийн хэвшил аваад явах боломжтой. Хамгийн гол асуудал болох тарифыг нь нэмээд зах зээлийн горимд тэнцүүлээд өгвөл эрчим хүчний салбар Харилцаа холбооны салбартай адилхан явчихна
Тариф нь бизнес эрхэлж байгаа хүмүүст ашигтай харагдах юм бол эрчим хүчний салбар төр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй Тавантолгойн станц тавдугаар цахилгаан станц дээр төр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Хөрөнгө оруулалт хийх үед тариф нь хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээнд байлгахад болно Төмөр замд төр мөнгө хийх шаардлага алга. 1.5 тэрбум ам.доллар босгочихоод хувийн хэвшлийн хийж болох зүйлийг төр хийж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлсэн нь буруу байсан.
-Та хотын татварын тал дээр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаа- нууд дээр нэлээд ширүүхэн байр суурийг илэрхийллээ. Эдийн засгийг хүндрэлээс татвар нэмж гардаг практик байхгүй гээд байгаа...?
Хотын татвар одоо өргөн барьснаар аж ахуй нэгжид оногдуулсан, аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, аж ахуй нэгжийн борлуулсан бүтээгдэхүүн дээр нь нэг хувийн татвар авч болохгүй. Улаанбаатар хотод амьдарч буй иргэд хотын татвар байж болно. Э.Бат-Үүл даргын тайлбарлаж байгаа шиг худалдааны татвар бий болговол Монгол Улсад НӨАТ, Импортын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татваруудыг эвдчихнэ.
Манай бизнесийнхэн татвар өндөр байна гэж хэлэхгүй байгаа. Харин татварын орчин тогтвортой байх ёстой гээд байгаа юм. Татварын бодлогын шинэчлэлт хийх гэж байгаа бол маш тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ жинхэнэ утгаараа бодлогын шинэчлэл болно.
-Ерөнхийлөгч бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой. Татварын бодлогыг уян хатан болгох, хариуцлагатай байхыг санууллаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
Яг үнэн. Татварын орчноо нэгдүгээрт тогтвортой байлгах ёстой. Мөн шалгалт, лицензүүдийнхээ тоог цөөлөх ёстой. Тэгэхээр Зөвшөөрлийн тухай хуулиа даруй батлан гаргах шаардлагатай болно. Өнгөрсөн жил татваруудаас төлөвлөгөөгөө давуулан авсан ганц орлого бол аж ахуй нэгжүүд дээр очиж шалгалт хийсэн зөрчил хяналт шалгалтын орлого л хэд дахин нэмэгдсэн.
Энэ бүрт хяналт шалгалтын тоо нэмэгдэж байна гэсэн үг. Иймэрхүү байдлаар явж болохгүй. Баялаг бүтээгчдэд асар их дарамт болон ирж Байгааг мэдэж баймаар юм даа. Тэгэхгүйгээр Ерөнхий сайд нь эдийн засаг, эдийн засаг гэж маань мэгзэм шиг зээлж байгаа хэрнээ “Нэгдүгээрт татвар, хоёрдугаарт татвар, гуравдугаарт татвар” гэж явж болохгүй л дээ.
-Төсвийн тодотголд Оюутолгой, Тавантолгой эрэг томоохон төслүүдээс ирж ирэх мөнгөний урсгалыг төсөвт суулгаагүй байсан. Хэлэлцээрийн ширээний ард суусан төслүүдэд ахиц гарахгүй юм уу?
Цагаан суваргын орд, сая байнгын хороогоор хэлэлцсэн 60 тонн алтны нөөцтэй гацууртын ордын төслүүдээ хэрэгжүүлэх ёстой. Чингэс бондоор санхүүжүүлэгдэж байгаа 888 төслүүдээ хөдөлгөнө гэж бодож байгаа юмуу. Хэрэв тийм бол эдийн засгийн өсөлт, валютын нөөц, ол нэрийн инфляцидаа яаж нөлөөлөх вэ гэдэг судалгаа төсөөлөл чинь хаана байгаа вэ гэдгийг Ерөнхий сайдаас шаардаад байгаа. Энэ тооцоо судалгаануудаа УИХ дээр маш тодорхой ойлгомжтой ярих ёстой.
-Гацууртый ордыг стратегийн ордод оруулах нь зөв юм уу?
Төр Стратегийн 15 орд дээрээ төр хувьцаа авдаг байдлаар явж болохгүй. Энэ буруу зарчим. Бид Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ баталсан. Тиймээс төр зөвхөн лиценз олгодог байх шаардлагатай. Цаашид байгалийн нөхөн сэргээлт, хяналт шалгалт гээд зохицуулалтынхаа түвшинд бодолцох шаардлагатай.
Гацууртын орд бол жижигрүүлсэн Оюутолгой шүү гэдгийг би хэлээд байгаа. Төр 34 хувь аваад ямар зовлон бэрхшээл амсч байгааг бэлхнээ харж байгаа биз дээ. Энэ боло үе үеийн Засгийн газрын зовлон биш Монголын зовлон болчихоод байна. Тиймээс өмнө нь гарсан алдаатай бодлогуудыг засч залруулах ёстой. Нэг халтирсан газраа дахиж халтирч унаад байж болохгүй.
-Төсвийн тодотголын төслийг харж байхад нийгмийн халамж нилээн танагдах шинжтэй байна. Та өөрийн цахим хуудсаараа “Одонтой эхчүүдийн мөнгө болон хүүхдийн 20 мянгыг хүүхэд бүрт үргэлжлүүлэн олгох ёстой. Энэ бол халамж биш хүн амаа өсгөх нийгмийн бодлого” хэмээн уриалсан байна лээ. Энэ талаараа ярихгүй юу?
Энэ бол яах аргагүй хүн амаа өсгөх бодлого. Монгол Улсын хэмжээнд нийт 830 гаруй мянган өрх байна. Тэгвэл дөрвөөс дээш хүүхэдтэй өрх 17 мянга байгаа юм. Манай орон нэг сая хүнтэй болсноос хойш 27 жилийн дараа хоёр сая хүнтэй болжээ. Дахиад 27 жилийн дараа гурван сая болох гэж байна шүү дээ. Нэг саяар нэмэгдэх тоолонд 27 жил зарцуулаад байна.
Монгол Улсын хүн ам нэг сая болоод хоёр сая дахь иргэн зөв бодлого явуулсан бол 20 жилийн дотор болох байсан. Тэгвэл гурван сая дахь иргэн 10 жилийн дотор төрөх боломжтой байв. Хугацаа нь улам богиносох байтал 27 жил хэвээрээ байгаа биз. Энэ нь хүн амаа өсгөх нийгмийн бодлого байх ёстой. Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ нэг хүүхэдтэй байх бодлогоосоо татгалзаж байна. Бид хүн амаа өсгөх бодлого бол одонтой эхчүүд, хүүхдийн мөнгө, жирэмсэн байхдаа болон амаржсаны дараа авдаг 40 мянган төгрөгийн өгөх ёстой. Энэ бол халамж биш.
Хүн амаа өсгөх бодлого. Одон авч байгаа эхчүүдийн тоо 202 мянга байна. Эднээс нэгдүгээр зэргийн одон авч байгаа эхчүүд 93 мянга байгаа бол хоёрдугаар зэргийн одон авч байгаа эхчүүд 95 орчим мянга байгаа юм. Социализмын үед олон хүүхэд төрүүлэн тэтгэвэрт гарсан эхчүүдэд мөнгө өгөхгүй гэж болохгүй. Тэд Монгол Улсыг нэг сая, хоёр сая, гурван сая хүнтэй болгоход эрүүл мэндээрээ хохирч гавьяагаа байгуулсан хүмүүс.
Энэ хүмүүсийн одонгийн мөнгийг танаж болохгүй. Энэ халамжийн бодлого биш. Халамжийн бодлого гэдэг бол хоолны талон, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгдөг мөнгө, орлого багатай иргэдэд халамжийн сангаас өгдөг мөнгө. Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар Нийгмийн бодлогоосоо татгалзаад байгаа юм уу, Халамжийн бодлогоосоо татгалзаад байгаа юм уу. Цаашдаа Монголын төр хүн амаа өсгөх нийгмийн бодлого гэж байх юм уу.
Хүүхдийн 20 мянгыг эцэг эхчүүдийн орлогын түвшингээс хамаарч хасдаг нь буруу. Энэ нь боловсролын даатгалын сан хэлбэрээр ажиллаж байдаг. Хүүхдүүдийн ирээдүйд хуримтлал үүсгэхэд хэрэгтэй. Тиймээс Хөрөнгө оруулалтын сан байгуулах ёстой. Энэ сан нь хоёр талын ашигтай. Нэгдүгээрт үр хүүхдүүдэд ашигтай бол хоёрдугаарт хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглах нь зүйтэй. Энэ нь улс болон хүүхдүүдийн* ирээдүйд хэрэгтэй юм.
-Хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалт маш их хийлээ. Төр харин тендерийнх нь мөнгийг өгөхгүй удаж байна. Гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байгаа компаниуд банкны зээлээ өгч чадахгүй хаалгаа барихдаа туллаа. Яах ёстой вэ?
Энэ маш аюултай. Өнөөдөр компаниуд арилжааны банкуудаас авсан зээлийн хэмжээ үндсэндээ долоон их наяд төгрөг болж байна. Энэ зээлийн ихэнх нь үйлдвэрлэлийнх бус төсвийн хөрөнгө оруулалтаар буюу эргэн төлөх нөхцөлөөр хийсэн ажлууд хийсэн.
Цэцэрлэг, сургууль, зам бариулчихсан юм чинь төр мөнгийг нь өгөх ёстой. Тэгэхгүй бол олон мянган хүн ажилгүй болж моргейжийн тэргүүт зээл авсан хүмүүс яах юм. Моргейжийн зээлээ төлж чадахгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ. Ойлгомжтой. Нөгөө талдаа банк санхүүгийн салбараа татаж унагах аюултай. Банкны чанаргүй зээлийн хэмжээ улирал бүр өсч байна. Одоо банк санхүүгийн салбарт маш том эрсдэл үүсч байгаа. Төр өөрөө аж ахуй нэгжүүдээ дампууруулаад банк санхүүгийн салбараа татаж унагаж болохгүй.
Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн компаниудын мөнгийг 100 хувь өгөх нөхцөл боломжийг Их хурал бүрдүүлсэн. Энэ бүгд дотоодын бондоор явж байгаа. 2014 онд 90 гаруй тэрбум төгрөгөөр өрийн бичиг бичиж өгсөн. Цаашдаа татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвийн ямар хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байх юм гэдгээ шийдэх ёстой. Ганц жишээ дурдахад Хөвсгөлд нэг тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг баригдсан байхад яг хажууд нь хувийн хөрөнгө оруулалтаар 450 сая төгрөгт багтаан яг ижилхэн цэцэрлэг барьсан байна.
450 саяар барьсан цэцэрлэг нь хамаагүй чанартай байх жишээтэй. Нэг тэрбум төгрөгөөр 100 хүүхдийн чанаргүй цэцэрлэг барих 450 саяар 100 хүүхдийн чанартай цэцэрлэг барих хоёрын хооронд асар их ялгаа бий. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагатай зарцуулах ёстой. Энэ мөнгө УИХ-ын 76 гишүүний мөнгө биш. Төсвийн бодлогын реформыг хийх шаардлагатай. 100 гаруй төрийн өмчит компаниуд жил бүр алдагдалтай гарч байна. Ийм олон алдагдалтай төрийн өмчтэй байж болохгүй. Үүнийг хувьчлах ёстой.