Ч.Улаан: Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү гэж хүмүүс хэлсэн
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаан
2014.12.23

Ч.Улаан: Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү гэж хүмүүс хэлсэн

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаантай ярилцлаа.

-Таныг сайд байхдаа эхнэрийнхээ компанид баахан тендер өгч, идэж уусан тухай мэдээлэл цацагдах боллоо. Та өөрөө юу хэлэх вэ?

-Намайг эзгүй хойгуур ийм юм болжээ. Сонин хэвлэл, сайтуудаар шуугиулсан байна. Гэхдээ зарим хэвлэл ялангуяа танай сонин асуудлыг олон эх сурвалжаас тодруулж, үнэн мөнийг нь олох гэж хандсан байна. Тэр яригдаад байгаа асуудлаар төрийн байгууллагын хариуцлагатай ажилтнууд, компанийн удирдах хүмүүс тодорхой тайлбар өгчээ. Энэ бүхнээс миний нэр холбогдсон тэр мэдээлэл ор үндэсгүй худлаа гэдэг нь харагдаж байна шүү дээ. Дуулиан шуугиан дэгдээх, гүтгэлэг хийх сонирхол зарим хүнд байсан бололтой.

-Та хаашаа яваад ирсэн юм бэ. Сангийн сайдын албаа өгснөөс хойш хэвлэлээр ч ярьсангүй. Таныг гомдоод алга болчихсон гэдэг яриа ч гарч байлаа...

-Гадаад томилолтоор ажиллаад ирлээ. Би ажлаа өгөхдөө ч шинэ Засгийн газрыг байгуулагдахад ч УИХ- ын чуулган дээр байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд өдөр шөнөгүй нойр хоолгүй ажлын төлөө зүтгэлээ. Тиймээс биеэ эмчлүүлэхээс эхлээд амжуулах асуудал байлаа. Гомдсон, тунирхсан гэх яриа бол өчүүхэн амьтдын бодож явдаг зүйл. Би албан тушаалыг авч, өгч сурсан хүн. Ер нь албан тушаалыг

авах, өгөх нь гол биш жинхэнэ эзэн нь байж хийж бүтээх нь чухал байдаг. Хэн нэгэн даргаас албан тушаал аваагүй, олон түмний итгэл төрийн шийдвэрээр л авч, өгч байна. Хэн нэгэнд гомдоод, хэн нэгнийг баярлуулаад байх шаардлага байхгүй.

-“Сүвэн уул” гэдэг компани үнэхээр танай эхнэрийнх юм уу?

-“Сүвэн уул” гэдэг компанийг огт мэдэхгүй. Өмнө нь надад ямар нэгэн хэлбэрээр дуулдаж, танигдаж байгаагүй. Би болоод манайхнаас хэнтэй нь ч холбоогүй.

-Тэр компанид та нэг удаа тусалж байсан юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Энэ нэрийг өмнө нь нэг л удаа сонсч байсан. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй бол төрийн алба дэмжих л ёстой шүү дээ.

-Хэзээ, ямар байдлаар сонсч байсан юм бэ?

-Хувийн сонирхлын үүднээс Сангийн сайдын хувиар юм уу, УИХ-ын гишүүний үүргээр ямар нэгэн компанид туслах бололцоо хязгаарлагдмал шүү. Бизнесийн орчин бүрдүүлэх, эрх зүйн зохицуулалтын асуудлаар зөвлөгөө өгнө гэх мэтээр. Монгол Улсад үйлчилж байгаа хууль дүрмээр бол Сангийн сайдын албан тушаалтан нэг ч тендер шалгаруулах мэдэлгүй байдаг. Сангийн сайд танил талдаа тендер өгсөн гэдэг мэдээлэл угаасаа зохиомол. Ийм зүйл хүсээд надаас дэмжлэг авч чадаагүй хүмүүсийн гоморхол биз. Тендерийг зарлаж, үнэлж, дүгнэсэн, хуулиар эрх олгогдсон байгууллагууд нь тэр ажил, асуудлаа хариуцдаг юм.

-“Сүвэн уул” компанийн захирлыг та таньдаггүй гэж үү?

-Танихгүй. Компанийнх нь эзэн өөрөө тодруулга өгсөн байсан шүү дээ. “Ч.Улаан гэдэг хүнийг танихгүй” гэж. Тэгэхээр миний холбогдсон гээд байгаа тендерийн дуулиан шуугиан иш үндэсгүй худлаа, зохиомол гүтгэлэг. Энэ бол хэн нэг хүний бодож олсон зохиомол зүйл байна. Хамгийн гол нь тэр хүмүүс энэ шуугианыг намайг эзгүйд хэвлэлээр цацаж, ирэнгүүт сайтуудаас авчихсан байна. Эндээс нь харахад л зохиомол гэдэг нь тодорхой байгаа биз. Дуулиан болгосон бүх мэдээлэл баримтаар няцаагдана.

-Ямар баримтаар...

-УБЕГ-аас “Сүвэн уул” гэдэг компанийг хэн хэзээ, ямар зорилготойгоор байгуулсан бэ гэдэг мэдээллийг аваад харахад болно шүү дээ. Яг энэ мэдээллийг би бүртгэлийн газраас албан ёсоор авахаар хандсан байгаа. Түүнчлэн хэвлэлээр миний талаар цацсан мэдээлэлд дурдсан үнийн дүн, тоо баримт цөм зохиомол юм билээ.

 Худалдан авах ажиллагааны газраас энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна. “Энэ бол манайхаас зарласан тендерүүдийн жагсаалтад байхгүй" гэжээ. Худалдан авах ажиллагааны газар, мөн харьяа яамдаар дамжуулан тендерүүд зарлагддаг. Тэр болгоны жагсаалтыг гаргуулж, хариуцсан байгууллагуудаас нь тодорхой тайлбар авахаар хандсан байгаа.

байгуулла- гуудаас ч албан ёсны тайлбар шаардана. Яагаад гэвэл тэр мэдээллийг дуулиан шуугиан болгосноор УИХ-ын гишүүн .миний нэр төрд халдаад зогсоогүй, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд, тодорхой аж ахуйн нэгжийн бизнесийн нэр төрд халдсан үйлдэл болсон. Тиймээс үнэн мөнийг нь олж, нийгэмд зарлах ёстой. Тэгэхгүй бол цаашдаа намын эв нэгдэл, үйл хэрэгт харшилж, намын олон мянган дэмжигчдийн сэтгэлд сэв суулгах юм.

-Танай эхнэрийн дүү таван тендерийнх нь мөнгийг Сангийн яамнаас гаргуулж авсан гэдэг зүйл тэр мэдээлэлд дурдагдсан байсан...

-Тэр заасан өдөрт нь тийм гүйлгээ хийгдсэн эсэхийг санхүүжилтийн мэдээ тайлангаас үзчих боломжтой. Сангийн яаман дээр хүлээгдэж байгаа болон олгогдсон санхүүжилтийн мэдээ тайлан нь тодоор тавигддаг юм шүү дээ. Шилэн дансны тогтолцоонд аль эрт шипжчихсэн.

-Тэгвэл ийм худлаа зүйлийг хэн тараах болсон юм бол. Уг нь хүнийг ор үндэсгүй гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэг л баймаар юм...

-Хэн энэ үлгэрийг зохиож, хэн дэвэргэж, хэн зохион байгуулалттайгаар цацав гэдгийг би гадарлаж байна. Улс төрд энэ олон жил явахдаа юу эсийг үзэхэв. Иймэрхүү зүйлийг тайлаад уншчих чадвар, улс төрийн мэдрэмж надад байна. Сэдэл, өрнөл, санаархал нь ойлгомжтой, хэвшсэн хоцрогдсон арга барил шүү. Мэдээж хэвлэлийнхэн өөрсдөө ийм зүйл бодож олоогүй нь тодорхой.

 Дуулиан шуугианд дуртай учраас бие биеэсээ ишлэл авч, тэр мэдээллийг цацаж, нэг үгээр гэнэн үйлдэл гаргасан байх. Магадгүй хувь хүний нэр төрд халдаж, хууль зөрчсөн гэдгээ мэдээгүй ч байж мэднэ. Хэвлэлийн байгууллага, сайтууд надаас уучлалт гуйх биз. Уучлал хүсвэл мэдээж би уучилна. Ирсэн мэдээллийг магадлалгүйгээр гаргасандаа хүлцэл өчье гээд гаргадаг шүү дээ. Дээрээс нь “Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү" гэдгийг олон байгууллага, хүмүүс хэлж байна.

-Мэдээж танай намынхнаас энэ мэдээллийг явуулаад байна уу гэдэг хардлага бий. Тэгвэл яагаад...

-Ийм дуулианыг дэгдээсэн хүмүүс надад их ойрхон байгаа. Манай намын хариуцлагатай хурал дээр протоколтой, эзэнтэй, гэрчтэйгээр анх яригдсан асуудал. Тэр үед “Элдэв хардлага сэрдлэгээс үүдсэн, иш үндэсгүй зүйл ярьж байна. Нухацтай хандаарай” гэдгийг нь хэлж байсан.

-Хэн гэдгийг нь шууд хэлчихэж болохгүй юм уу?

-Тэр тухай одоо хэлэхгүй. Чадахгүй мөртөө том дарга болохыг мөрөөдсөн төрийн жижигхэн албан хаагч, олигтой мэдээ ч биччихэж чадахгүй хэрнээ дуулиан шуугиан дэгдээхдээ гаршсан шалихгүй сэтгүүлч, мөнгөтэй болоход нь, тендер авахад нь тус болоогүйд гоморхсон атаархахаас өөрийг мэдэхгүй хорчин нөхдийн хийсэн зүйл. Ер нь өнөөдөр дуулиан шуугиан хов хорыг хүн бүхэн сонирхдог, итгэдэг болчихсон сонин цаг үе ирчихэж дээ.

 Жирийн ажилтнаасаа эхлээд дарга даамал хүртлээ хов хор, наймаа тохироо гэхээр нүд нь гялалзаж, чих нь соотгонож, хэл амаа билүүддэг болсон байна. Хальт мулт сонсч, хазгай муруй ойлгочихоод түүнийгээ ургуулж бодоод, нэмж чимээд нь битгий хэл энэ үйлдлээ зөвтгөж, хардаж сэрдэх эрх бидэнд бий гэж ярьцгаадаг. Нийгмийн гажуудал болчихсон тэр үйлдлийг нь зарим нэг хурган дарга нар битүүхэн дэвэргэж, өөгшүүлж далд ашиг хонжоо хайж байгаа нь нууц биш.

-Сүүлийн үед МАХН-ынхан хагарч бутраад байгаа юм шиг байна. Юунаас болоод байгаа юм бэ?

-Асуудал нь Ч.Улаан гэдэг хүндээ биш. Магадгүй санаархал байх. Нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн байж болох юм. Өнөөдөр манай намын гишүүд дэмжигчид олон асуултад хариулт авч чадахгүй эргэлзэж, гайхаж, санаа зовж байгаа. Засгийн газрыг яагаад огцруулав. МАХН шинэ Засгийн газарт орсон нь зөв үү, буруу юу.

Нам хэнтэй хамтарч түншилж байна, нам дотор хагарал, хугарал байна уу, эрх мэдэл албан тушаалын хуваарилалт яаж явж байна, бид юуны төлөө тэмцэж, юу хүртэж байна гэдэгт гишүүд хариулт шаардаж байна. Үүнд өгөх үнэн зөв хариултаас бултаж, анхаарлыгөөрзүйлрүү чиглүүлэх санаархал шүү дээ. Түүнийх нь золиосонд мань мэт өртөж байхыг үгүйсгэхгүй. Ер нь хор ховонд оролцдоггүй, худлаа үнэн юм зохиож ярьдаггүй, хатуу ч гэсэн үнэн үгтэй, удаан ч гэсэн зөв явдалтай нэгнээ ад үздэг, харддаг, сэрддэг гажуудал аль ч намд байна.

-Танай намынхан үнэхээр хагарч, бутраад учраа олохоо байчихжээ...

-Хагарал, бутрап гэж сүржин яримааргүй байна. Үнэндээ хагарал бутрал гэдэг бол нэг цул байсан юм задарч сарнихыг хэлэх биз. Гэтэл манай намаас эхлээд өнөөдрийн Монголын улс төрийн намуудад нэг цул, үзэл бодол, үйл ажиллагаа арга барил суугаагүй. Тэгэхээр хагарал бутрал гэхээсээ илүү намуудын төлөвших явцдаа гаргаж байгаа гажуудал гэж үзэж байна.

Нам бол үзэл бодол нэгтэй хамт олны бүрдэл. Манай намын үзэл баримтлал шударга ёсны, улс орны хөгжил дэвшлийн төлөө чиглэдэг. Тиймээс энэ үзэл бодлын дор янз бүрийн хүн нэгдэж байгаа. Эр, эм, хар шар, баян ядуу, дарга цэрэг гээд янз бүрийн хүн нэгдсэн. Тэдний зорилго үйл ажиллагааг нэг чигт хандуулж, нэгтгэх үүрэг нь намд оногдож байдаг.

Харамсалтай нь өнөөдөр аль ч нам ялгаагүй фракц, нутаг нуга, анги хамсаатан, тэр бүү хэл бизнесийн эрх ашгаараа нэгдсэн хэсэг бүлгийн хуваагдалд орчихоод байна. Манай нам ч ийм байдлаар мөн чанараа алдчихаад байна. Төрийн үйл ажиллагаа эрхлэх чадавхи нь бүрэлдэж амжаагүй, гудамж талбайн задгай тоглогч чанар нь давамгайлсан тулга тойрсон явган яриа хов хор, хардлага сэрдлэг, гүтгэлэг гүжирдлэг хөөцөлдсөн л байдалтай болж байна.

-МАХН-ыг Н.Энхбаяр гэдэг нэг хүний нам болчихлоо гэдэг шүүмжлэл бий. Үнэндээ Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын хүмүүсийг намынхан нь үзэхээ байсан. Та нар ч даргатайгаа таарахаа байсан гэлцэх юм...

-Бүх үйл явц олон түмний нүдэнд ил байна шүү дээ. Хоорондоо муудалцаад, бие биеэ үзэж чадахгүй болчихсон юм байхгүй. Гэхдээ анхаарах асуудал  байгаа. Бид бол том зорилго, эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүс. Гэтэл ойрхон харсан түр зуурын  хожоо албан тушаал горьдсон , бусармаг хүмүүс хурган дарга нар хов зөөж, яс хаяж биднийг хооронд нь тэрсэлдүүлж байна. Санал зөрөлдсөн асуудал байж болно шүү дээ.

Үнэндээ бид МАХН-ыг сонгуульд оролцох чадавхтай болгож, амжилттай оруулахын төлөө бүхий л чадлаараа зүтгэсэн. Шинэчлэн байгуулагдаад нэг л жил болж байсан намаа парламентын нам болголоо. Тэр үед бид нэг зүйлийг ярьж байлаа, ард түмэн ч нэг л зүйлийг хүсч байсан. Товчхондоо ард түмэн МАНАН-гаас салгаад өгөөчээ гэдэг л сонголт хийсэн шүү дээ. Шударга ёс эвсэл МАНАН үүсгэгч хоёр намын дундуур тусгаарлагч болж орж ирээд төрийн тэнцвэрийг хадгалах үүрэг хүлээсэн юм.

Харамсалтай нь өнөөдөр тусгаарлагч биш шууд дамжуулагч, МАНАН-г бүрдүүлэгч хүчин болчих гээд байна.

-Үүнээс болоод л үл ойлголцлууд нь зөрчилдөөд байна уу?

-Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газарт МАНАН- гийн үед явж байсан бодлогыг өөрчилье, гажуудлыг засъя гэдэг зорилгоор бид орж ажилласан. Ингээд ажиллах явцад Д.Тэрбишдагваас эхлээд бидний зүгээс манай нам төрийн тэнцвэрийг хадгалагч улс төрийн хүчин байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байв.

Гэтэл манайхан идэвхийлэн оролцсоор байгаад шинэчлэлийн Засгийн газраа огцруулчихлаа. Энэ мэт асуудлаас үүдэж санал нэгдэх, нэгдэхгүй зүйлүүд гараад л байна. Миний хувьд хэзээд намын эрх ашгийн төлөө дуугарна. Хэнд ч ая тал засахгүй. Зарчмын байр сууриа баримталж, нийтлэг эрх ашгийг дээдэлнэ. Тулга тойрсон хэрүүл шуугианаар, гомдол тунирхлаар асуудалд ханддаггүй.

-Намын шахалтаар Сангийн сайдын ажлаа өгсөн гэдгээ та чуулган дээр хэлсэн л дээ...

-Сангийн яам бүтцийн өөрчлөлтөд ороогүй. Харин ч нэмэлт ачаа чиг үүрэг авахаар болж зохион байгуулагдсан. Тэгэхээр Ч.Улаан гэдэг хүн бүтцийн өөрчлөлтөөр ажлаа өгөөгүй. Хүн даруухан байх нь чухал боловч үнэнийг хэлэхгүй бол тэнэг хэрэг болно гэж суут хүн хэлсэн байдаг. Сангийн сайдын ажлаа муу хийгээгүй гэж УИХ дүгнэсэн. Тийм болохоор намын бодлогоор ажлаа өглөө гэдгээ хэлсэн. Харамсалтай нь өн^өдөр Улаан сайд их хэмжээний хөрөнгө мөнгө идэж, уусан учраас ажлаас нь өөрчилсөн гэдэг мессежийг олон түмэнд өгөхийг оролдоод байх шиг.

-Сайд байсан хүмүүсээ намын санхүүжилтэд нэмэр болсонгүй, ялангуяа намын байрны мөнгийг босгосонгүй гэдэг үндэслэлээр Н.Энх- баяр дарга түлхсэн гэх юм билээ...

-Олон хүний бодол, таамаглал ортой л байдаг биз дээ. Мэдээжийн хэрэг төрийн албан хаагчид хүн бүрийн хүсэл мөрөөдлийн хэмжээнд хүртэл ажиллаж хүсэл мөрөөдлийг нь гүйцэлдүүлж чадахгүй. Бүхнийг хуулийн хүрээнд шийддэг зарчмаар ажилласан даа. Энэ бол миний ажил, амьдралынхаа турш баримталж ирсэн зарчим юм. Үүнээсээ хэзээ ч ухраагүй. Тэгээд ч Сангийн сайд гэдэг бол найзгүй найраагүй алба шүү дээ.

Энэ ажлыг гурван удаа авч, гурван удаа өглөө. Тэр болгонд зарчмын байр сууринаас асуудалд ханддаг. Ер нь Шинэчлэлийн Засгийн газарт Сангийн яам өөрийн гэсэн нүүр царайтай, бас нөлөөтэй, бодлого чиглэлтэй, үр дүнтэй ажиллаж байлаа.

Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Аливаа юмны учир олоогүй, аялдан дагаж хөөрцөглөсөн нөхдүүдийн нөлөөнд автаж, нам шийдвэр гаргаагүй гэж үзээд сайдын албаа нэр төртэйгээр өгсөн. Хамгийн гол нь төр засагт ажиллаж, намынхаа гишүүдийн нүүр царай болж байх учиртай гэж хичээж зүтгэсэн юм. Энэ маань дунд тушаалын даамлуудын болон илүү харж, ихийг горьдсон хүмүүсийн санаа бодолд нийцээгүй байх.

-Та сайдын ажлаа өгөхдөө яамныхандаа хандаж ерөөл хэлсэн байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Яам салбарынхан маань миний мэргэжлийн хамт олон, мөрөөдлийн биелэл, бахархал маань юм.

-Ингэхэд таныг Сангийн сайд болчихоод эхнэрийнхээ дүү нарыг ажилд авсан гэдэг хэл ам их байдаг бололтой...

-Би аливаа хүнийг ажилд авахдаа зөвхөн ажил төрлийн шалгуурыг урьтал болгодог. Мэдлэг чадвар, дадлага туршлага, хичээл зүтгэлийг нь харж хэнийг ч шалгаруулж ажилд авдаг. Тухайн ажилдаа тэнцэх шаардлагыг хангаж байгаа бол хэн ч байсан надтай, надгүй хаана ч ажиллана. Хувийн жижиг сажиг ховоор хөөцөлдөж, атаархаж жөтөөрхөж явдаг нь өчүүхэн байгаагийн шалгуур биз дээ.

-Одоо таныг МАХН-аас гарах байх гэж таамагласан хүн их байх шиг байна?

-Намаа солих бодол төрж байгаагүй өдий хүрлээ. Анх элссэн уугуул намдаа л байна. МАХН-ыг сүхбаатарынхны бахархал болсон жанжин Сүхбаатар үүсгэн байгуулсан гэдгээр нь хүйн холбоотой байдаг. Хамгийн гол нь өнөөдөр  энэ намаа цэвэршүүлж, бэхжүүлж, төлөвшүүлж авах нь чухал байна. Намд байгаа төлөвшиж амжаагүй гишүүд дэмжигч, явцуу эрх ашгаасаа салж чадахгүй зарим дарга даамлуудад асуудал байна.

-Н.Энхбаяр даргыг хэлээд байна уу?

-Нам гэдэг олон мянган гишүүнтэй бүтэц бүрэлдэхүүнтэй том байгууллага. Дарга нарт хошуу дэвсч гүйдэг, худлаа үнэн ярьж, эв эвддэг шөвөгчид их шүү. Манай намын дарга нарын хооронд яс хаяж, тэрсэлдүүлж, гишүүдийг намын даргатай нь хагаралдуулахыг хичээдэг хүмүүс байгаа. Тэдний үгэнд автах эсэх нь хувь хүний хүмүүжил, итгэл үнэмшлээс л болох байх даа. Би лав ийм зүйлд ач холбогдол өгдөггүй. Их үйл хэргийнхээ төлөө өчүүхэн ховыг хаяж чаддаг хүмүүжилтэй. Дарга дагаж далдганадаггүй, сайд дагаж салбаганадаггүй зан чанар маань хүмүүст таалагддаггүй биз дээ. Удирдагч хүн мууг сайнаас нь ялгаж, салгаж чаддаг байх хэрэгтэй.

-Хоёулаа арай өөр сэдэв рүү оръё. Шинэчлэлийн Засгийн газрын алдаа, оноо юунд байсан гэж дүгнэж байна вэ?

-Н.Алтанхуягийн тэргүүл- сэн шинэчлэлийн Засгийн газар ажлын төлөө зүтгэсэн. Бидний бодож, төлөвлөж, эхлүүлсэн ажлыг эхнээсээ ойлгоод дэмжээд явсан бол маш тодорхой, илүү тодорхой үр дүн гарах байсан. Гэвч харамсалтай нь үр дүн гарахгүй байх тийм нөхцөл'үүсгэсэн. Засгийн газарт өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдлыг бий болгосон шүү дээ.

Хамгийн гол нь олонхи нь бодлого дээрээ тууштай зогсч, олонхио итгэл үнэмшил болгож чадаагүй нь алдаа байсан. УИХ-д байгаа цөөнх болсон хүчин Засгийн газрын үйл ажиллагааг үгүйсгэж, хааж, боож, эсэргүүцэж бай- сан. Хариуцлага хүлээж төр засгийг бүрдүүлсэн олонхи нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай тууштай байж эвсэж  хамтарсан намуудаа дэмжиж, итгэж ажилласан бол болох л байсан.

Цөөнхийн шуүмжлэлд дийлдэж, Засгийн газартаа үл итгэж, хувийн тоглолт хийж, амар хялбар шүүмжлэлгүй амьдрал мөрөөдөж, тэднийг аялдан дагаж, тал засаж, бөөрөнхийлж, бас далд хожоо харж, овлигогүйтсэн нь алдаа болжээ гэж үзэж байна. Ийм байдлаас болоод Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж чадаагүй. Үнэнийг хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор бүтээн байгуулах ажлын оргил үе зогслоо.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажил хийх боломж үлдээгүй гэсэн үг үү. Энэ Засгийн газар бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулна гэж зоригтой дуугараад байгаа шүү дээ?

-Одоо бол яриа шүү дээ. Үнэн хэрэгтээ ямар ч боломж үлдээгүй байх.

-Яагаад?

-Бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй явуулахгүй байх бүх нөхцөлийг өмнө нь бүрдүүлчихсэн. Одоо өөрөө өөрсдийнхөө тавьсан хавхыг гишгэчихсэн байгаа. Тийм учраас жилийн хугацаанд огцом өөрчлөлт, дэвшил гарна гэж би хувьдаа бодохгүй байна. Өмнө тавьсан хавхнуудаа суллаад буруугаа хүлээгээд алдаагаа засаад явж чадах юм уу Ардын нам.

-Жишээ нь ямар алдаа...

-Бүтээн байгуулалтын ажил өрнүүлье, нэмэгдэл эх үүсвэр дайчилъя гээд Чингэс бонд гаргасан. Эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларыг аваад ажил дөнгөж эхлэнгүүт бүгдийг зогсоосон. Одоо дахиад хөгжлийн эх үүсвэр татах боломж байгаа юм уу. Оюу толгойн төслөө засч залруулъя гэсэн боловч чадаагүй. Гадна, дотноос шахсаар байгаад ямар ч өөрчлөлт ороогүй.

Тэгэхээр Оюу толгойгоос харагдаж үзэг- I дэх том үр дүн ойрын ирээдүйд хүлээх хэрэггүй. Зөвхөн өмнөхөө зөвтгөж, барьцаа лавшруулахыг л бодно. Гадныхан МАНАН-г  эрхэндээ оруулчихсан биз дээ. Өмнө нь тавьсан их өр авлагыг барагдуулж дуусаагүй. Хүний хөгжил сан нэг их наяд төгрөгийн өртэй байна. Урьдчилаад авсан зээлээ хүүтэй нь хамт төлөх гэж үйлээ үзэж байгаа.

Тийм учраас эдийн засгийн чадавх боломжийн талаасаа, цаг хугацаа гадаад дотоод орчин нөхцөл талаасаа хязгаарлагдмал байна. Дээрээс нь бодлогын том өөрчлөлт хийж чадаагүй. Жишээ нь төсвийн гадна байсан Чингэс бондыг төсөвт оруулсангүй гэж хоёр жил шүүмжилсэн хэрнээ сая төсөвт тусгаад оруулаад иртэл болохгүй гэдэг шийдвэр гаргасан. Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлье гээд байсан мөртөө цаг нь болоогүй гээд буцаачихсан. Энэ мэтээр үг үйлдэл хоёр нь хол зөрөөд явчихаж байхад яаж өөрчлөлт хийх юм бэ. Өөрсдийнхөө хийсэн энэ хавхнаас гарч чадах юм уу. Харин ч өмнөх МАНАН-тсан бодлогоо сэргээн хэрэгжүүлэх гээд байгаа биш юм уу.

-УИХ-ын бий болгосон хавхыг та хэлээд байх шиг байна. Г эхдээ таны ажилласан Засгийн газар энэ дэгээг бий болгосон гэдэг шүүмжийг хүлээн зөвшөөрөхгүй юу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хавхыг УИХ тавьчихсан. МАН-ын шахалтаар АН-ын аялдан дагалдсанаар хавх тавигдсан. Тиймээс энэ Засгийн газрын ажлыг өөдрөгөөр харахад үнэмшил багатай.

-Ардын намынхан бидэнгүйгээр энэ улсыг авч явж чадахгүй нь гээд засагт орлоо. Тэгэхээр чадах байлгүй дээ...

-Харж л байя. Амьдрал үнэний шалгуур шүү дээ.

-Энэ хүнд байдлаас гарахын тулд ер нь ямар бодлого хэрэгтэй юм бол. Та юу гэж бодож байна вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Би байтугай Засгийн газар өөрөө ямар бодлого хэрэгтэйг хэлж амжаагүй байгаа юм биш үү . Засгийн газар ийм  бодлого хэрэгжүүлнэ гэдэг мөрийн хөтөлбөрөө оруулж ирээд УИХ-аар батлуулах ёстой. Харамсалтай нь тэгж оруулж ирсэн юм одоогоор алга. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм уу. Тийм гэвэл бүтэхгүй шүү дээ. Яагаад гэвэл өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөгдчихсөн, Засгийн газар солигдчихсон байна.

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцроогүй бол энэ бодлогоо л хэрэгжүүлж таа- рах байх. Нөхцөл байдал өөрчлөгдсөн гээд өөр бодлого гаргаж ирэх байсан юм уу?

-Тэр бол өөр хэрэг. Эхнээс нь үе шаттай хэрэгжүүлж байсан бодлогоо үргэлжлүүлэх байсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар огцроод хэрэгжүүлж байсан бодлого нь өөрчлөгдчихөөд байна шүү дээ. Ер нь 1990 оноос хойш Монгол Улсад байгуулагдсан Засгийн газруудын тэн хагас нь УИХ-аар батлуулсан өөрийн гэсэн мөрийн хөтөлбөргүй явж ирсэн байдаг. Яг тэр байдлаар энэ Засгийн газар явж магадгүй байна шүү.

-Сангийн сайдгүйгээр 2015 оны төсвийг баталлаа. Тэр төслийг мэдээж та боловсруулсан байх. Яг ямар төсөв болчихов оо?

-Миний боловсруулсан төсвийн бодлого, үзүүлэлт, зорилго нь бүгд өөрчлөгдсөн учраас би ажлаа дуртайяа өгсөн хэрэг шүү дээ. Миний өргөн барьсан төсвийн бодлого сая батлагдсан төсөлд байхгүй. Үндсэндээ түр зуурын гэдэг юм уу Засгийн газар нь огцорчихсон эзэнгүй бодлого хэрэгжүүлэх механизмгүй төсөв баталсан. Ирэх оны төсвийг тодотгоно гэж байгаа нь үүнээс үүдэлтэй. Одоо шинэ Засгийн газар бий боллоо. Ул суурьтай тодотгох байлгүй. Эдийн засаг, санхүүгийнхээ дотоод гадаад нөхцөл байдалд нийцсэн бодитой төсөв болгож тодотгоосой гэж хүлээж байна.