С.Ганбаатар гишүүн Дархан-Уул аймагт ажиллаж байна
Төсвийн байнгын хорооныхон Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой мөн улсын төсвийн захиран зарцуулалтанд тулгамдаж байгаа асуудлаа аймгийнхан танилцуулжээ.
Дархан-Уул аймаг 2013 онд хуваарилагдсан 6,9 тэрбум төгрөгөөр иргэдийн саналын дагуу 3 км авто зам тавьж үндэсний хорооллын засвар, шугам сүлжээ, тохижилт зэрэг ажлуудад зарцуулсан байна. Энэ үеэр улсын төсвийн байнгын хорооныхон ирэх онд улсын төсвөөр ямар ажил хийгдэхийг танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “300 сая төгрөгөөр эмнэлгийн таван машин гэдэг бол боломжийн. Гэвч хятад машин байна гэж бусад аймгуудаас ч их гомдол ирсэн. Энэ асуудлаар тендерийг зарласан тэдгээр хүмүүстэй хатуу ярина. Татвар төлөгчдийн халааснаас санхүүжилт гарч байгаа учраас тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүний чанар тулгамдаж буй асуудлыг аймаг орон нутгийн холбогдох албан тушаалтанд мэдэгдэж шийдэж байх ёстой” гэлээ.
Сүүлийн хоёр жилд Дархан уул аймгийн эмнэлэгт 5 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний тал хувь нь тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулагдсан аж.