Эдийн засгийн хямралыг даван туулах үндэсний хөтөлбөрийг батална
Эдийн засгийн хямралыг даван туулах богино болон дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг батлахаар болжээ.
АН болон МАН хамтарч эдийн засгийн хямралыг давах хөтөлбөрийг боловсруулж ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд бизнесийн секторуудыг дэмжих, цаашдаа томоохон мега төслүүдийг зогсонги байдлаас нь гаргаж оновчтой менежментээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр бодлого боловсруулж ажиллах шаардлагатай байгаа аж.
УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Валютын нөөц ойрын хугацаанд сайжрах төлөв бол харагдахгүй байгаа. Нэн тэргүүнд валютын ханшийг тогтворжуулах ажлыг хэрэгжүүлэх ёстой. Түүний дараагаар л худалдан авах чадвар сайжирч ядуурал буурна. Валютын ханшны хямрал нийгмийг ядууралд хүргэхэд маш том түлхэц өгч байна.
УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгохтой холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байна. Үүний хүрээнд Оюутолгой, Тавантолгой гэсэн зогсонги байдалтай мега төслүүдийг хурдан хугацаанд хөдөлгөөнд оруулах ёстой. Тиймээс холбогдох талуудтай эхлүүлсэн яриа хэлэлцээрийг үргэлжлүүлж хоёр том төслөөс шалтгаалж буй саатлыг арилгах тал дээр онцгой анхаарал хандуулах нь чухал юм. Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар заасан УИХ-ын тогтоолын томоохон хэмжээний зорилтуудыг шууд хэрэгжүүлэх ёстой” гэлээ.