Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.12.12

Н.Алгаа: Хүнд суртлыг бий болгож буй дүрэм журмыг халах хэрэгтэй

Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох цаг хугацааг заадаг учраас тус хуулийн хэлэлцэх явцад журмын төслийг ч мөн давхар хэлэлцэж батлах хэрэгтэй гэж үзжээ.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Гарын үсэг цуглуулдаг ажиллагаагаар  л тусгай зөвшөөрлийн хэсэг арилахгүй учраас түүнтэй дүйцэхүйц хэмжээний хүнд суртлыг бий болгож байгаа дүрэм журмыг давхар халах хэрэгтэй байна”.

1997 онд батлагдсан ашигт малтмалын тухай хуулийн дагуу зөвшөөрлийг 10 хоногийн дотор олгоогүй бол тухайн иргэний төлсөн мөнгийг төрийн албан хаагч эргүүлэн төлдөг хариуцлагын тогтолцоо бий. Харин энэ нь 2001 онд батлагдсан Аж ахуйн  үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар өөрчлөгдсөн аж.

                     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү