Эдийн засгийн өршөөлийн хуулийг бизнес эрхлэгчид рүү чиглүүлэх ёстой
Өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хямралыг даван туулах нэг арга замыг эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулахаар болж хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан байдаг.
Гэвч уг төсөл нь төрийн албан хаагчдыг хаацайлсан, нуусан хөрөнгөө ил болгоход нь ямар нэгэн татвар авахгүй байхаар заасан байжээ. Иймээс уг хуулийн гол үр ашгийг бизнес эрхлэгч баялаг бүтээгчид рүү чиглүүлэх ёстой гэж үзсэнээр Засгийн газар уг хуулийн төслөө татан авчээ. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр татварын, хөрөнгийн гэсэн чиглэлээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж өгөх юм. Энэ талаар гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “ Улсдаа хөрөнгийн урсгал байлгахын тулд хоёр арга хэмжээг авдаг. Гаднаас хөрөнгө оруулалт татах, дотроо байгаа хөрөнгөө гадагш гаргахгүй байх зэрэг юм. Энэ зорилтын хүрээнд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Тодорхой хүрээнд олж байгаа хөрөнгө татварын орлого зарлагаа ил тод болгох хэрэгтэй, тэгээд урамшуулал олгоно. Бизнес эрхлэгчдийн хүрээнд бий болж буй хуулийн буруу заалтаас болоод асуудал үүсдэг тохиолдол бий. Тиймээс эдгээр зүйлийг нь тодорхой болгох шаардлагатай” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү