Д.Зоригт: Хуулиас гадуур тусгай зөвшөөрлийг хориглоно
Бизнесийн орчинд ээлтэй тогтолцоог бий болгохын тулд зарим шаардлагагүй гэж үзсэн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор хэлэлцэж эхлээд байгаа юм.
Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл бизнесийн салбарт ээлтэй орчинг бий болгох зорилтыг тавьж байна. Ингэхийн тулд тусгай зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд судалгаа хийж шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгон тоог нь цөөрүүлэх аж.
УИХ-ын гишүүн Д.Зоригт “Бичиг баримт бүх зүйл нь хэвийн шаарлага хангаж байгаа тохиолдолд шууд л зөвшөөрлийг нь олгох үүрэгтэй. Энэ хуулинд хуулиас гадуур тусгай зөвшөөрлийг яамны сайд, Засгийн газрын шийдвэр аймаг нийслэл, иргэдийн хурлын шийдвэрээр бий болгохыг хориглож байгаа. Зөвхөн энэ хуулиар л тусгай зөвшөөрөл олгоно. Мөн ерөнхий сайдын дэргэд тусгай зөвлөл ажиллаж давхар хяналт тавина”.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү