Ирэх оны төсөв
2014.11.28

Ирэх оны төсөвт тодотгол хийнэ

Монгол улсын 2015 оны төсөв хуульд заасан хугацаандаа батлагдсан ч бүхэлдээ бүсээ чангалсан, хэмнэлтийн горимд шилжсэн, зарим төрийн албан хаагчдыг цомхотгосон зэрэг олон хүнд сорилтуудыг давах төсөв болсон.

Улс төр судлаач эдийн засагчдын зүгээс ирэх оны ерөнхий төлөв байдлыг хэмнэлтийн горимд шилжсэн, бүсээ чангалсан эдийн засаг байна гэж хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “2010 оноос хойш төсөв 20-д хувийн өсөлттэй байсан бол энэ удаад 14 хувийн өсөлттэй байна. Урсгал зардлыг танасан. Байгууллагуудын орон тоо илүүдэл ажлын байр зэргийг цэгцлэх цаашлаад бүтцийн өөрчлөлтүүдийг хийх чиглэлд төсвийг баталсан”.

УИХ-ын гишүүн А.Бакей “ Ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал амар байхгүй. Хамгийн гол нь үргүй зардлуудыг аль болох хэмнэж, багасган бууруулан хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг олон талд чиглэгдсэн байх шаардлагатай болж байна”.

Мөн ирэх оны эдийн засгийн төлвийг бизнес эрхлэгчид ингэж харж байна.

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “ Энэ он дуусч байгаа учраас компаниуд төсвийн орлогоо баталж байгаа. Гол нь макро эдийн засгийн орчинг тогтвортой байлгахыг Засгийн газраас хүсч байна” гэсэн юм.

           Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ  үү