Ө.Энхтүвшин: Засгийн газрын зөв бодлогыг нь дэмжих хэрэгтэй
“Асуух эрх” нэвтрүүлэгт УИХ-ын Ө.Энхтүвшин оролцлоо.
-Та намын даргадаа хандаж захидал бичсэн. Яагаад захидал бичих болов ?
Би ер нь захидал бичдэг хүн л дээ. Намын 27 дугаар их хурал жилийн өмнө болсон. Тус хуралд намын боловсон хүчний бодлого, шинэчлэлийн асуудлаар том том зорилтуудыг дэвшүүлсэн. Түүн дотроо боловсон хүчний бодлогын талаар Шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг дэвшүүлсний дараагаар анхны томилгоонууд хийгдэж байна. Энэ үед намынхаа их хурлын шийдвэрийг сануулъя гэж бодсон хэрэг л дээ.
- Гэхдээ яагаад сайдуудыг томилсны дараа бичсэн юм бэ?
Нэр дэвшүүлэх үед нь бичсэн. Намын удирдах зөвлөлийн ерөнхий хурлаар, бүлгийн хурлаар авч хэлэлцэн хариу өгсөн. Тэгээд намын боловсон хүчнийхээ бодлого дээр томоохон өөрчлөлт гаргая цаашдаа анхаарна гэсэн шийдвэр гаргасан.
-МАН Засгийн газарт орсныг хүмүүс янз бүрээр харж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ ?
Би орох шаардлагагүй гэсэн бодолтой байсан. Гэхдээ үүнийг ярилцан намын бага хурлаар хэлэлцээд орох нь зүйтэй юм байна гэж үзсэн. Улс орны эдийн засгийн байдал улам хүнд боллоо. Үүнийг дагаад ард түмний аж байдал улам доройтох шинжтэй байна. Тиймээс хамтарч ажиллая гэдэгт намын бага хурлын гишүүдийн олонхи нь шийдвэрээ гаргасан. Одоо засагт орох нь зөв үү буруу юу гэдэгт маргах шаардлагагүй болсон. Гол нь Засгийн газрын зөв бодлогыг дэмжиж өгөх хэрэгтэй.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү