Тогтвортой санхүүжилтийн талаар хэлэлцэнэ
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2014.12.15

Тогтвортой санхүүжилтийн талаар хэлэлцэнэ

Шинэ оноос Монголын арилжааны банкууд тогтвор той санхүүжилтийн зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх болжээ.

Ингэснээр банкууд санхүүжүүлэх гэж буй төслийнхөө эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзах, хүрээлэн буй орчин, нийгэмд ээлгүй төслүүдэд хөрөнгө оруулахаас татгалзах ач холбогдолтой болохыг Монголын банкны холбооноос тодотгож байна. Түүнчлэн “ногоон” бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин ажиллаж, бизнесийн бусад салбарыг тогтвортой хөгжилд уриалахад банк, санхүүгийн салбар манлайлах үүрэгтэй оролцох аж.

Үүнтэй холбоотойгоор банкны салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмыг Хэрэгжүүлэхэд гарах өөрчлөлтүүдийг төрийн бодлого боловсруулагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон олон улсын байгуулла- гууд маргааш хэлэлцэх гэж байна.

Монголын банкны холбооноос БОНХАЖЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорац болон Нидерландын хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум-2014” энэ удаа ‘Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдэв дор чуулах аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, ОНЦлОХ илтгэлийг тавих бололтой. Түүнчлэн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд болон олон улсын, Монголын зарим банкны захирлууд оролцох юм байна.