Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.12.05

Н.Тэгшбаяр : Цөмийн энергийн газар нь жилдээ 3,2 тэрбумыг төсөвт төвлөрүүлдэг

Цөмийн энергийн газар, Тахарын алба зэрэг зарим агентлагуудыг татан буулгаж нэгтгэхээр болсон.

Харин зарим агентлагийн дарга нар салбараа бүрэн бүтнээр нь авч үлдээд албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Монголд цөмийн технологийн салбар үүсч хөгжөөд 50 орчим жил болж байна. Цөмийн энергийн газар нь таван жилийн хугацаанд цөмийн технологийн хуулийг УИХ-аар батлуулан баримтлах бодлогыг  тодорхой болгожээ.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн Засгийн газар ажиллаж байгаа бол ийм агентлагийг татан буулгах гэж байгаа нь хариуцлагагүй зүйл. Агентлаг үлдэж байх л юм бол би өөрөө өргөдлөө өгөөд явсан ч болно. Энэ агентлаг л байх ёстой. Салбарын бодлого тасралтгүй үргэлжилж байх нь зүйтэй. Цөмийн энергийн газар нь жилдээ 2,8 тэрбумыг төсвөөс авдаг ч 3,2 тэрбумыг төсөвт төвлөрүүлдэг” гэлээ .

                              Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү