Цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын тогтоол батлагдлаа
Цөмийн энергийн ерөнхий газар
2014.11.07

Цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын тогтоол батлагдлаа

Монгол Улсаас санаачлан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганд өргөн барьсан "Монгол Улсын Олон улсын аюулгүй байдал,цөмийн зэвсэггүй статус" тогтоолын төслийг чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх нэгдүгээр хорооны 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр, санал хураалтгүйгээр батлав.

Тогтоолд цөмийн зэвсэггүй статусаа урагшлуулах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүдийг сайшаахын зэрэгцээ, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал болон цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэхэд Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалж, түүнд дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ын холбогдох байгууллагаас хүсэв.

Мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тунхаглалуудадцөмийн зэвсэгтэй таван гүрэнболох(АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ,ФРАНЦ) болон Монгол улс 2012 онд гарын үсэг зурсныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор дахин сайшаасан нь чухал байв.

Манай улсаас санаачилсан дээрх тогтоолд Австри, Австрали, АНУ, Ибуинву, Индонези, Ирланд, Бнхау, Казахстан, Кыргызстан, Узбекистан, ОХУ, Франц, Мексик, Морокко, Монтенегро улс хамтран зохиогчоор оролцов.