"Арева Монгол" Улаанбадрахын малчидтай ойлголцжээ
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж буй Францын "Арева Монгол" компани нутгийн малчидтай хэл амаа ололцжээ. Тус компанийнхан холбогдох мэргэжлийн байгууллагынхнаар судалгаа, шинжилгээ хийлгэснээр мал үхсэн шалтгаан нь паразит өвчинтэй холбоотойг тогтоож, нийт 100 гаруй өрхийн 40280 малыг угаалгад хамруулсан байна.
Мөн Монголын малын эмч нар, Францын "Хил хязгааргүй эмч нар" ТББ-ынхантай хамтарч Улаанбадрах, Зүүнбаян сумын малч- дын малд гурван жилийн турш судалгаа шинжилгээ хий- хээр болжээ. Харин малчин Д.Норсүрэнгийнхээс өдөр бүр 10 литр сүү, бусад айлаас мах авч, ажилтнуудынхаа хоол хүнсэнд нийлүүлж байгаа гэнэ. Ийн малчидтай ойлголцсон тул тус компани энэ сарын 14-нд Улаанбадрах суманд хайгуулын өрөмдлөгөө албан ёсоор үргэлжлүүлж эхэлсэн байна. Энэ тухайгаа "Арева Монгол" компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн Дорноговь аймгийн удирдлагуудад мэдээлжээ.