Монгол улс тусгай хамгаалалттай газар нутгаасаа өгөөж хүртэнэ
Олон улсын чиг хандлагаас харахад дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орон ундны усаа тусгай хамгаалалттай газар нутгаасаа авч хэрэглэдэг байна.
Мөн Танзани улс Сирэнгэтийн паркаа түшиглэн улсын төсвийнхөө 50 хувийг бүр дүүлдэг жишээтэй. Эдгээр баримтаас харахад үнэ цэнэтэй, ач холбогдол бүхий газар нуггийг Тусгай хамгаалалтад авч, түүний менежментийг сайжруулах нь байгаль дэлхийтэйгээ зүй ёсоор харьцаж буй нэг алхам юм.
Энэ бол Тусгай хамгаалалттай газар нутгийн гуравдугаар чуулганаар яригдсан гол сэдвийн агуулга байв. Чуулганыг нээж, УИХ- ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил. аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол үг хэллээ. Тэрээр “Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль орчноо хамгаалах сонгодог загвар юм. Тусгай хамгаалатттай газар нутгийн сүлжээ нь өнөөдөр дэлхий дахинд экологийн тэнцлийг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Даяаршсан шинж чанартай томоохон салбар болж, улам бүр өргөжин тэлсээр байна” гэсэн юм.
Монгол улсын газар нутгийн 17.4 хувийг тусгай хамгаалалтад авчээ
Одоогийн байдлаар манай улсын 19аймаг, 166 сумын нутгийг хамарсан 27.2 сая га талбай бүхий 99 хэсэг-'Разрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн 17.4 хувь ажээ. Эдгээр газрыг нэмэгдүүлэх, Тусгай хамгаалалтад аваад байгаа газар нутгаа хөгжүүлэн менежментийг нь сайжруулах шаардлагатай байна гэдгийг чуулганд оролцогчид онцолж байв.
Монгол улсын газар нутгийн 17.4 хувийг тусгай хамгаалалтад авчээ
Түүх, соёл, байгалийн давтагдашгүй өв нутгаа тусгай хамгаалалтад авснаар тухайн газруудыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэтчилэн бусад салбарын тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлж байдаг ажээ. Эдгээр салбараас олж буй ашиг нь тусгай хамгаалалтгай газар нутгийн экосистемийн үнэ цэнэ, үр өгөөжийг илэрхийлнэ.
Тухайлбал 2009 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Туул голын эхийн эдийн засгийн үнэлгээг 90 тэрбум төгрөг гэж тооцжээ. Мөн НҮБ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн эдийн засгийн өгөөжийг хүртэж буй салбаруудын эдийн засгийн үнэлгээг 2012 оны байдлаар тооцож гаргасан байна. Монгол орон газар тариалангийн салбараасаа 197.2 тэрбум, мал аж ахуйн салбараас 1.05 их наяд төгрөг, ундны усны үнэ цэнэ 123.9 тэрбум төгрөг, аялал жуулчлалын салбарын хувьд 20.9 тэрбум төгрөг хүртдэг болохыг судалгаагаар харуулсан байна.
Д.Оюунхорол "Байгаль орчин нь нэг хэсгийнх биш нийгмийн ашиг сонирхол гэдгийг мартаж болохгүй
Чуулганы үеэр дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад а в с а н 6 5 г а з а р нутгийн хамгаалалтын менежментийг хуулийн дагуу 30 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байгаа юм. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Их Нартын байгалийн нөөц газар, Хар ямаатын байгалийн нөөц газруудын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн жишээ юм.
Мөн чуулганы үеэр мэргэжилтнүүд тусгай хамгаалалтын бүс нутгийн орчны эдийн засгийн асуудлыг хөндсөн байв. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутгийнхны амьжиргааг тэтгэх замаар байгаль хамгаалалд оролцуулж, эргээд байгалиа тоггвортой хамгааталтад байлгах менежментийг хэрэгжүүлэх ёстой гэсэн саналыг хэлэлцэж байв, Харин салбарын сайд Д.Оюунхорол "Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосноор дараагийн хэдэн арван жил эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадна” гэдгийг салбарын мэргэжилтнүүдэд сануулж байсан.
Мөн байгаль орчин нь нийгмийн бүх гишгүүдийн ашиг сонирхол гэдгийг мартаж болохгүй. Энэ удаагийн чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлон гаргаж, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга замыг мөн хэлэлцсэн. Газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар ямар ач холбогдолтойг, ямар үнэ цэнэтэй зүйлсийг бий болгож байгааг нийт олон түмний нүдний харагдахуйц бодитойгоор ойлгуулах мэдрүүлэх” шаардлагатай гэдгийг чуулганд оролцогчид ярьж байв.