МАН-ын дарга М.Энхболд
2014.11.26

М.Энхболд: Өнгөрсөн түүхийг өнөөдрийн төр засаг мөнхжүүлэх ёстой

МАН намын дээд шагнал тусгаар тогтнолын одонгоор арван хүнийг шагналаа.

МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын ордон үндэсний аюулгүй байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулах болон оруулж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор 2010 онд МАН-ын бага хурлаас батлан гаргаж байсан.

Анхдугаар үндсэн хууль батлагдсаны болон улс тунхагласны 90 жилийн ойг тохиолдуулан нам төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 10 хүнд тусгаар тогтнолын одон гардуулжээ.

МАН-ын дарга М.Энхболд “Өнгөрсөн түүхийг өнөөдрийн төр засагт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бодит үнэн байдлаар нь мөнхжүүлж үлдээх ёстой. Түүнээс биш байхгүй болгон бүдгэрүүлэх ёсгүй. Монгол орныг цогцлоон бүтээсэн олон салбарт амжилт гаргаж байсан ахмад настнууддаа баярын мэнд хүргэе. МАН-ын дээд шагнал тусгаар тогтнолын одонгоор шагнагдсаныг баяртайгаар мэдэгдэж энэхүү шагналыг гардуулъя” гэсэн юм.

                      -Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү