Сүхбаатар дүүргийн шилдэг аж ахуйн нэгж байгууллага тодорлоо
Нийслэл хот үүсч хөгжсөний 375 жилийн ойг тохиолдуулан ажил үйлсээрээ тэргүүлж, дүүргийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудыг ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авлаа.
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын Хот, нийтийн аж ахуйн тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа нар оролцож шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан байгууллагуудын өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардууллаа. Шагналыг янз бүрийн номинациар тодруулсан юм.
Тухайлбал, дүүргийн шилдэг үйлчилгээтэй байгууллагаар“Блюскай эйжиа” ХХК, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ “Туушин” ХХК тус тус шалгарлаа. Тэгвэл дүүргийн шилдэг хоол үйлдвэрлэгч байгууллагаар “Үлэмж” ХХК шалгарсан байна. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллагаар “Сонгинохангай” ХХК, “Долоон буудал” ХХК, “Санжат” ХХК- иуд шалгарчээ.
Түүнчлэн дүүргийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр “Өгөөж чихэр боов” ХХК, “Тод оймс” ХХК шалгарсан бол Дүүргийн хөдөлмөрч өрхөөр Бямбажавын Баатар, дүүргийн шилдэг жишиг цайны газраар “Баталгаат хүнс” ХХК, “Макс хүнс” ХХК, 58 дугаар дунд сургууль, “Үй цай" дунд сургууль, Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэг, “Цоглог бөмбөхөн” цэцэрлэг тус тус шалгарлаа.