Нийслэлийн удирдлагууд хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүллээ
Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардуулав.
2014.10.29

Нийслэлийн удирдлагууд хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 32 асрамж, халамж үйлчилгээний төвийн 1000 гаруй хүүхдүүдэд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн 375 жилийн ойн баярын бэлэг гардууллаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ, Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн баярын мэндийг хүргэж, үргэлж та нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.  Мөн манай бяцхан иргэдийн төлөө ажилладаг сурган хүмүүжүүлэгч багш нартаа талархал илэрхийлье.

Их хотын ирээдүйн эзэд та нартаа бид хайртай шүү” хэмээн онцлон хэллээ. Хүүхэд, багачуудад Монголын Хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.