Эссэ бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүд шагналаа гардлаа
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Иргэний танхим”-аас Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хулгайн гэмт хэргийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлье” сэдэвт эссэ бичлэг, дунд ангийн сурагчдын дунд “Архины хор хөнөөл түүнээс ангид байж жигших нь” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж шилдгүүдийг өнөөдөр шагнаж урамшууллаа.
Уралдааны эссэ бичлэгийн төрөлд 224, гар зургийн төрөлд 127 нийт 351 бүтээл иржээ. Үүнээс эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт 106 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Бо.Анужин, хоёр дугаар байрт 121 дүгээр сургуулийн 11 а ангийн сурагч Б.Шинэбаяр, гуравдугаар байрт 67 сургуулийн 12 а ангийн сурагч Б.Жаргалсайхан орж 106 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Б.Анужин байр эзэлсэн байна.
Харин гар зургийн уралдааны тэргүүн байрт 67 дугаар сургуулийн 9ж ангийн сурагч Б.Тэмүүжин, удаах байранд 67 дугаар сургуулийн мөн 9ж ангийн сурагч О.Дөлгөөн, 3 дугаар байрт 74 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Б.Төгөлдөр, тусгай байрт 104 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Х.Наранцэцэг нар тодорлоо.
Хүүхдүүд бүтээлүүддээ өнөөгийн нийгмийн амьдралыг сонирхолтой байдлаар илэрхийлсэн байх бөгөөд тухайлбал, тэргүүн байрт шалгарсан Б.тэмүүжин бүтээлээ “Архиа авалгүй үрдээ формыг нь авч өгөөч” хэмээн нэрлэсэн байх бол тусгай байрт шалгарсан Х.Наранцэцэг “Архинаас татгалзаж аз жаргалыг түгээе” хэмээн нэрийдсэн байна. Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын зүгээс уралдаанд ирсэн бүтээлийн тоо 300 хол давсан нь бидний хийж буй ажи ард иргэддээ сайн хүрч байна хэмээн онцолж энэ чиглэлээр илүү олон ажил хийхээ үйл ажиллагааны үеэр хэлж байлаа.