“Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт Дорноговь аймагт” уулзалт, ярилцлага болов
“Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт Дорноговь аймагт” сэдвээр уулзалт боллоо.
2014.10.31

“Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт Дорноговь аймагт” уулзалт, ярилцлага болов

“Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт Дорноговь аймагт” сэдвээр АЖДХ-ны Даатгалын сангийн захирал М.Өлзийбат, тус Холбооны Дорноговь аймаг дахь салбарын менежер М.Баасанжав нар 2014 оны аравдугаар дугаар сарын 29-ны өдөр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаний салбаруудын захирал, менежерүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

       Дорноговь аймагт нийт 9 даатгалын компаний салбар ажиллаж байна. Уулзалтад оролцсон салбаруудаас дараах асуудалд шүүжлэлтэй хандлаа. Үүнд:

-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулахгүйгээр авто тээврийн үзлэгт оруулдаг нь нийтлэг

болсон.

-Авто тээврийн газар, замын цагдаагийн газар, төрийн сан, даатгалын салбарууд зэрэг байгууллагуудын

хоорондын ажлын уялдаа байхгүй.

-Хууль болон түүний ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааг сайн явуулах байна.

-Замын цагдаа нь хууль хэрэгжүүлдэггүй.

-Мэргэшсэн жолоочийн даатгал ерөөсөө хийгддэгүй, үүнд хяналт тавидаг газар байхгүй.

-Замын үүд суманд хуулийн хэрэгжилт, гэрээ хийгдэж буй байдлыг шалгамаар байна.

-Аймагт үнэлгээний 2 компани ажиллаж байгаа боловч ёс зүйн доголдолтой, танилаар үнэлгээг их бага

тогтоодог.

Түүнчлэн аймгийн төрийн сангийн мэргэжилтэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч Г.Түвшинтуяатай уулзаж, Холбооны үйл ажиллагаа, аймаг дахь салбарын үүрэг болон хууль хэрэгжүүлэх талаар салбарын үйл ажиллагааг дэмжиж, зөвлөж, байнгын хамтран ажиллаж, хянаж тавьж ажиллахыг хүслээ.