Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2014.10.30

Д.Цэвээнжав: Даатгалын салбарын бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа

Монгол улсад даатгалын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан  TV5 телевизийн "ТОП Сэдэв ярилцлага хэлэлцүүлэг" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын даатгалын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, хэтийн зорилтын асуудлыг хөндлөө.

Тус нэвтрүүлэгт Монголын тэргүүлэх 7 даатгалын компани удирдлагууд, Санхүүгийн зохицуулах  хорооны төлөөлөл, Албан журмын даатгалын холбооны Удирдлагууд оролцлоо.

-Даатгалын байгууллагууд ямар хэмжээнд хүрсэн бэ?

Монгол улсад даатгалын байгууллага үүсч хөгжсөнөөр энэ бол эдийн засгийн салбарын том хөшүүрэг болсон. Монгол улсад даатгалын үйл ажиллагаа нь аюулыг хамгаалах агуулгатайгаар анх байгуулагдаж байв.

Даатгалын салбарын хөгжлийн өнөөгийн байдал бий болгож байгаа үндэсний орлого, үйлдвэрлэлийн дүнг нь аваад үзэхэд хараахан дорвитой өсөлтийг бий болгож чадаагүй байна. Даатгалын салбарын бүтээгдэхүүний хувьд нэр төрөл олширч байгаа. Улсын хэмжээнд 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилж байна. Хамгийн отгон бүтээгдэхүүн нь албан журмын даатгалын үйл ажиллагаа юм.

Даатгал бол нэгэнт хуулиар өөрийн хариуцлагыг даатга гэж хуульчилсан бол хүссэн хүсээгүй даатгалд хамрагдах эрхтэй. Жолоочийн хариуцлагын даатгалд бол заавал даатгуулна, харин тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дурын үндсэн дээр даатгуулдаг.

Иргэн хүний хувьд болзошгүй аюул тохиолдоход амь нас, эд хөрөнгийг аль ч талаар нь бүрэн даатгуулах боломж нээлттэй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд бусад оронд бий болсон даатгалын бүтээгдэхүүнүүдийг манай улсад нэвтрүүлэх шаардлагатай.

                          - Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү