Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2014.10.24

Д.Цэвээнжав: Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг

Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай ярилцлаа.

-Танай холбооноос нэгэн уриалга хүргэсэн гэсэн. Тэр уриалгынхаа талаар илүү дэлгэрүүлж мэдээлнэ үү ?

НҮБ-ын ассамблейгаас  2005 онд дэлхий нийтэд хандан гаргасан уриалга байдаг. Дэлхий нийтэд зам тээврийн осолд өртөж байгаа хүний тоо асар их байгаад дүгнэлт хийн, ослоос болж  амь насаа алдсан, тахир дутуу болсон хүмүүсийг хүндэтгэх өдрийг бий болгосон.

Энэ өдрийг Монголд 2009 онд анх тэмдэглэж байсан энэ жил дахин уг арга хэмжээг тэмдэглэж байгаа. Автын ослоос болж Монголд л гэхэд жилд 400 гаруй хүн нас барж, 1200 хүн тахир дутуу болж байна. Ийм нөхцлийг бий болгож буй шалтгааны 97 хувь нь цэвэр жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг. Энэ байдлыг олон нийтэд сэрэмжлүүлэг болгож  үүнээс  хэрхэн зайлсхийж болох вэ, гаргахгүй байх ёстой хэмээн уриалга гаргасан.

-Албан журмын даатгалтай болсноос хойш цөөнгүй жил өнгөрлөө. Анх үүнийг гаргаж ирэхэд шүүмжлэл явагдаж байсан. Одоо харин мөрдүүлж эхэлснээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ?

Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзээд үүнийг шийдвэрлэхийн тулд хуульчлах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тиймээс жолоочийн даатгалын хуулийг батлан гаргахдаа юуны өмнө авто аваарын улмаас хохирч буй хүмүүсийн хохирлыг барагдуулъя үүнд даатгалын үйл ажиллагааг чиглүүлье гэж зорьсон байдаг. Өнгөрсөн оны байдлаар 13200 –аад аваар гарч түүнд 10,7 тэрбумыг  даатгалаас олгосон байна. Ингээд үзэхээр хуулийн гол конценц агуулга хэрэгжиж байгаа юм.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж байгаа олон тохиолдол байна.  Энэ бүх тохиолдолд хуулийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна уу, эсвэл өөр арга зам нь дутагдаж байна уу?

Хэдэн төгрөгөөр торгох асуудал хүний амьжиргаанд, ухамсарт тэр бүр нөлөөлөхгүй байна. Замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн сэтгэл зүйд том өөрчлөлт хийх цаг нь болсон. Жолооч, явган зорчигч ч тэр үүргээ ухамсартайгаар биелүүлэн явах ёстой.

-Нийт гарсан ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон гэсэн. Тэгвэл жолооч нарын энэ хандлагыг яаж өөрчлөх ёстой юм бэ?

              -Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү