Авто замын эхлэл цэг дээр хүндэтгэл үзүүлэв
2014.10.30

Авто замын эхлэл цэг дээр хүндэтгэл үзүүлэв

Монгол улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярыг тохиолдуулан Авто замын сүлжээний эхлэл цэг дээр замчид хүндэтгэл үзүүллээ.

Мэргэжлийн авто замын байгууллагын түүхийн хуудсыг сөхвөл, БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрт манай оронд тээврийн салбарыг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Монгол транс” хувь нийлүүлсэн тээх нэвтрүүлэх газрыг 1929 онд анх байгуулсан байдаг.

 

Монголын үе үеийн авто замчид улс эх орныхоо хөгжлийн түлхүүрийг шат ахиулан атгалцаж, зам хэмээх их айлын ажил үйлсийг өндөрт өргөн авч явна.

Улмаар “Монгол транс”-ын бүрэлдэхүүнд “Зам барилгын хэлтэс” байгуулж, авто замын асуудлыг хариуцуулсан нь мэргэжлийн авто замын байгууллагын үүсэл болсон түүхтэй.

1930-1932 онд гол чиглэлийн 960 гаруй км авто замыг “Монгол транс” хэсэгчлэн засаж сайжруулан, 120-140 метрийн гурван гүүр, арав гаруй модон гүүр барьсан нь тухайн үедээ томоохон компанит ажил байжээ. Ийнхүү 85 жилийн түүхэндээ Монголын үе үеийн авто замчид улс эх орныхоо хөгжлийн түлхүүрийг шат ахиулан атгалцаж, зам хэмээх их айлын ажил үйлсийг өндөрт өргөн авч явна.