Нийслэлийн "Бүтээн байгуулалтын дээд шагнал"-д замчид онцгойрлоо
Монголын авто замчдын холбоо
2014.10.31

Нийслэлийн "Бүтээн байгуулалтын дээд шагнал"-д замчид онцгойрлоо

Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд энэ жил 4 төрлөөр 57 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлжээ.
"Авто зам бүтээн байгуулалт"-ын төрөлд "Эсто" ХХК Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам, "Жи Би энд Өү Эн" ХХК Түр гүүр, "Бээжин констракшн инженеринг групп" компани Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл, “

Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК Яармагийн гүүрнээс Нисэх - Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто зам өргөтгөл, шинэчлэлийн ажил, "Экспресс зам" ХХК Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто зам, "Хансуун зам" ХХК Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх 6 км авто замын ажлаар нэр дэвшсэнээс авто замын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан 

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто замын ажил шалгарч, НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ  “ХАНГАРЬД” цомыг “ЭСТО” ХХК гардан авлаа. 
Тусгай байрын шагналыг “Авто замын бүтээн байгуулалт”-ын төрөлд  БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн

НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ  “ХАНГАРЬД” цомыг “ЭСТО” ХХК гардан авлаа

Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн ажил /0.9 км авто зам, 74 у/м төмөрбетон гүүр/ “Бээжин констракшн инженеринг” групп, Яармагийн гүүрнээс Нисэх- Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто зам өргөтгөл, шинэчлэлийн ажил “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” ХХК, Туул, Сэлбэ гол дээрх ган төмөр гүүрийн угсралтын ажил “Жи Би энд Өү Эн” ХХК, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил “Экспресс зам” ХХК гардан авсан байна.

 Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсний 85 жилийн ойг ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж буй “ЭСТО” ХХК, “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” ХХК, “Жи Би энд Өү Эн”ХХК, “Экспресс зам” ХХК-ийн хамт олонд нийт баяр хүргэж  Авто замчид та бүхэндээ  Монголын авто замчдын холбооны  нэрийн өмнөөс болон хувиасаа авто замын  салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье