Г.Батхүү: Хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дөхөм болж байна
ӨМӨЗО-ны Хянган аймгийн үйлдвэрлэгчид Мишээл Экспо төвд үзэсгэлэн худалдааг зохиож байгуулж байна.
Уг үзэсгэлэнд барилга, үл хөдлөх хөрөнгө, үр тариа, уул уурхай, архи пиво, тоног төхөөрөмж гэх мэт 19 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй ААН-үүд оролцож байгаа аж.
УИХ-ын гишүүн Г.Батхүү “Энэ нь хоёр орны худалдаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дөхөм болж байна. Мөн Монголд ижил төстэй бүтээгдэхүүнийг илүү сайн, чанартай технологиор сайжруулан, үйлдвэрлэж зах зээлээ хангах, экспортод гаргах зэрэг бололцоог судлах, харилцан хамтрах ийм боломжтой болж байна гэж ойлгож байна” гэлээ.
Үүнээс гадна Хянган аймгийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулна. Түүнчлэн Монгол улсад наранцэцэг, тарвас, амтат гуа, хүнсний ногоо тариалах төсөл, газар тариалангийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг санал ирүүлээд байгаа юм байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү