Сүхбаатар дүүргийн иргэдийн баяр хоёрдахь жилдээ зохион байгуулагдлаа
“Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” гэсэн уриатай 375 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэн өнгөрүүлэв.
2014.10.27

Сүхбаатар дүүргийн иргэдийн баяр хоёрдахь жилдээ зохион байгуулагдлаа

Сүхбаатар дүүргийн иргэдийн баяр өнөөдөр Их Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хоёрдахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү баяраа “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” гэсэн уриатай 375 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэн өнгөрүүлэв.

Уг өдөрлөгт УИХ-н гишүүн Л.Гантөмөр, Р.Амаржаргал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон нийслэл, дүүргийн удирдлагууд албан хаагчид, иргэд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнаж, түүнчлэн аж ахуйн нэгжүүд нэг дор үйлчилгээ үзүүлсэн юм. Тодруулбал, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шммтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдан ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэдэд батламж олгох, Сайжруулсан, бүрэн шаталттай зуухны танилцуулга, зуух борлуулалтын цэг ажиллуулж гэрээ шууд хийх, Дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн талаар танилцуулах, Худалдаа үйлчилгээний байгууллагуудын хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээг гаргах, Иргэдийн санал хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж Хөнгөлөлт тусламж хүссэн материал хүлээн авах, таяг, тусгай хэрэгсэл олгох, ахмад настан, ХБИ-ний автобусны билет бичих, хаяж гээгдүүлсэн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг нээлээ/, Цэргийн штабаас энэ оны шинэчилсэн тоо бүртгэлээс завсардсан 18-50 насны иргэдийг торгуульгүйгээр бүртгэн, Замын цагдаагийн тасгаас ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтарч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авч Татварын хэлтэс энэ сарын Татварын бүх төрлийн хоцорсон тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүллээ.