2014 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд хуралдлаа.
2014.10.02
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан хуралдлаа
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд хуралдлаа.
Хуралдааныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ удирдан явуулж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
- Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай Засаг дарга Д.Бадарсан
- Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засаг даргын орлогч Л.Амарзаяа
- Дүүргийн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн тухай Засаг дарга Д.Бадарсан
- Төсвийн орлого бүрдүүлэх, нэмэгдүүлэх талаар хийж буй ажил, 2014 оны төсвийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засаг дарга Д.Бадарсан
- Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг Төлөөлөгч Д.Эрдэнэбат нар тус тус хуралд танилцуулсан байна.
Дээрх асуудлуудаар хэлэлцээд ИТХ-ын төлөөлөгчид, Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэг болон холбогдох байнгын хороодын саналыг сонсон, тогтоол шийдвэрүүдэд тусган хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Мөн хэлэлцэх асуудалтай холбогдуулан дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албаны дарга нар оролцлоо.