Монгол улсын хүүхэд гэр бүл хөгжлийн " Өнөр бүл" төвийн 40 жилийн ойн баяр боллоо
Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.10.13

Монгол улсын хүүхэд гэр бүл хөгжлийн " Өнөр бүл" төвийн 40 жилийн ойн баяр боллоо

Хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж амьдрах ухааны дадал чадвар олгох замааар нийгэмшүүлэх, хөгжүүлэх хүүхэд бүрийг гэр бүл, түүнтэй адилтгах эрүүл аюулгүй орчинд амьдруулах зорилготой Монгол улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв үүсч байгуулагдсаны 40 жилийн ойн баяр 2014 оны 10-р сарын 10-ны өдөр тохиолоо.

Ойн хүрээнд МҮЭСТО-нд Өнөр бүл төвийн хүүхэд багачууд багш нарын хамт үе үеийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгч ахмад багш нартаа өөрсдийн урлагийн нэгдсэн тоглолтоо толилууллаа.

Тус арга хэмжээний үеэр ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нар үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдэд шагнал гардуулж, бусад хамтран ажиллагч байгууллагууд   өөрсдийн гарын бэлгээ гардуулсан юм. 
МУХГБХ-ийн “Өнөр бүл” төв нь 1974 онд хүүхдийн төлөө фондын шийдвэрээр асрамжийн 58-р тусгай цэцэрлэг нэртэйгээр анх байгуулагдаж үндэс сууриа тавьжээ.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1979 оны 8-р сарын 31-ний өдрийн 280 дугаар тогтоолоор Хүүхэд асрах байр байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаад 1991 онд 58-р тусгай цэцэрлэгтэй Хүүхэд асрах байрыг нэгтгэж, “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” болгон нэгдсэн удирдлагаар ханган үйл ажиллагаагаа явуулж байгаад,

Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2013 оны 01-р сарын 08-ны өдрийн А/09 дугаар тушаалаар “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” ийг МУ-ын хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болгон өөрчилсөн бөгөөд МУ-ын Засгийн газрын 2014 оны 4-р сарын 4-ний өдрийн 112-р тогтоолоор “ Хүүхдийн хөгжил хамгааллын төв” –ийг “Өнөр бүл” төвд нэгтгэн хүүхдэд үзүүлэх хөгжил, хамгааллын үйлчилгээниййхээ цар хүрээ, хүртээмжийг өргөтгөж 02-18 насны нийт 310 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.