Т.Энхтайван: Хүүхдийн эрүүл мэндийн асуудалд өрхийн эмчийн хуриуцлага маш чухал
“Ийгл” телевизийн “Зочны цаг” хөтөлбөрт “Хүүхдийн Төлөө Үндэсний Газар”-ын дэд дарга Т.Энхтайван оролцлоо.
Танай байгууллагаас хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн тодорхой судалгаа байдаг болов уу ?
Яг есөн сарын үед хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал ихээр гардаг. Хүүхэд нэг дор ихээр байх үед ханиад томуу зэрэг өвчин тусах магадлал ихсэж байдаг.
Ер нь бол “Хүүхдийн төлөө газар”-ын хувьд Монголд байгаа 1 сая гаруй хүүхдийнхээ эрүүл саруул орчинд амьдрах нөхцөлд хяналт тавьдаг байгууллага. 2014 оны тайлан илтгэлийг харж байхад эрүүл мэндтэй холбоотой ажлуудыг энэ их гүйцэтгэсэн байна.
Гэхдээ хүүхдийн сургуулийн орчинд, дотуур байр зэрэг газруудад хүүхдийн эрүүл мэндэд анхаарал тавих асуудал нилээд дутагдмал байлаа. “Хүүхдийн төлөө үндэсний газар” бодлогын түвшинд асуудалд хандахдаа Дэлхийн чиг хандлагатай адил маркетинг дагаж бодлогоо хэрэгжүүлэх тал дээр нилээдгүй анхаарч байна.
Ялангуяа өнгөрсөн найман сард Үндэсний Статистикийн газраас нярайн эндэгдэл 15-н хувиар өссөн гэсэн мэдээллийг өгсөн нь маш муу үзүүлэлт юм. Яг энэ асуудал дээр нэмж асуухад анхан шатны өрхийн эмнэлэгийн чанар ямар байдаг юм бол ?
Бидний хувьд хүүхэд хамгааллын тогтолцооны асуудал дээр анхан шатны нэгжүүд дээр хийгдэж байгаа үйлчилгээ хэр зэрэг вэ, хэрэглэгч нь үйлчилгээгээ чанартай түвшинд авч чаддаг уу зэргийг судалсан. Үүний нэг хэлбэр нь дотуур байранд амьдарч хүүхдийн эрүүл мэндийн багц судалгаа байсан.
Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг харж байхад тухай хэсгийг дааж авсан өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар ажлаа хэр хариуцлагатай, чин сэтгэлээсээ хийж байна гэдгээс улбаалж эрсдлүүд гарч байдаг.