2014.09.05

Хүн амын цогц баримт бичиг боловсруулжээ

Монгол Улсын хүн ам өнөөдрийн байдлаар 2 сая 970 гаруй мянгад хүрсэн байна. 

Энэ оны эхний долоон сард 47 мянга гаруй хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 %-аар өссөн үзүүлэлттэй байна.

Тэгвэл Засгийн газрын Хүн Амын Хөгжлийн талаарх цогц баримт бичиг болох “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгаалах тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль” зэргийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барихаар зэхэж байна. 

Монгол Улс 2015 оны эхний улиралд 3 сая дахь иргэнээ өлгийдөн авна.

Үүнээс өмнө 2004 онд батлагдсан Хүн амын хөгжлийн талаарх бодлогыг лоозон төдий шинж чанартай байсан гэж Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын яамныхан үзэж байна.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү