
2014.09.11
Хүүхдийн эрхийн конвенцийн хэлэлцүүлэг болно
Монгол улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноос хойш хэрэгжилтийн талаарх тав дахь удаагийн үндэсний тайлан илтгэлээ боловсруулжээ.
Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн үндэсний 5 дугаар тайлан илтгэлийн Ажлын хэсгийн өргөтгөсөн хэлэлцүүлэг өнөөдөр болох юм байна.
Тус тайлан илтгэлийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлдэг. Хүүхдийн эрхийн хорооноос тухайн орны үндэсний илтгэлтэй танилцан судалж, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж ирүүлдэг билээ.
Өргөтгөсөн хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол-Японы төвд болно гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.