Хүүхдийн төлөө үндэсний газраас сургалт зохион байгууллаа
Хүүхдийн төлөө үндэсний газраас сургалт зохион байгуулав.
2014.10.07

Хүүхдийн төлөө үндэсний газраас сургалт зохион байгууллаа

Орон нутгийн ХГБХГазар, хэлтэс төвүүдийн хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ үнэлгээний арга зүйг эзэмшүүлэх зорилоготой сургалтыг ХТҮГ-ын МСМГ-аас зохион байгуулж байна.

Хүүхэд хамгаалал, хөгжил оролцооны чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны хэрэгжилт, үр нөлөө, үр дүнг хүүхдэд ээлтэй бодлоготой нийцүүлэх Засгийн газраас хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны хэрэгжилтийн чанарыг хангахад чиглэсэн мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог Хүүхдийн төлөө газрын хэмжээнд болон түүний харьяа байгууллага, нэгжүүдэд бүрдүүлэх шаардлагад нийцүүлэн энэхүү сургалтыг зохион байгуулж байна

Сургалтыг нээж ХТҮГ-ын дэд дарга Т.Энхтайван, МСМГ-ын дарга Д.Мөнхчулуун, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа нар үг хэлж сургалтанд амжилт хүслээ. Тус сургалтыг танхимийн зохион байгуулалттайгаар өгөгдөл, дасгал ажил гэсэн хэлбэрүүдийг ашиглан 3 өдрийн турш зохион байгуулах юм.

Хүүхдийн төлөө үндэсний газар