2014.09.12

Хүүхдийн эрхийн конвенцийн хэлэлцүүлэг боллоо

Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаар 5 дугаар тайлан илтгэлийн хэлэлцүүлгийн дүнд сайжруулсан төслийг танилцуулах уулзалт боллоо.

Хүүхдийн төлөө үндэсний газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколуудын хэрэгжилтийн талаарх Монгол улсын засгийн газрын 5 дахь удаагийн тайлан илтгэлийг боловсруулж байгаатай холбоотойгоор төслийн өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгуулж, тайлан илтгэлийн сайжруулсан төслийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд танилцууллаа.

Өргөтгөсөн хуралдаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 23 гишүүн, гишүүдийн төлөөлөл оролцсон.

Өргөтгөсөн хэлэлцүүлэг сайжруулсан төслийн танилцуулга уулзалтад яам, агентлаг,иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар хүүхдийн гэр бүлийн орчин ба асран хамгаалал, эрүүл мэнд ба нийгмийн халамж, боловсрол, чөлөөт цаг, соёлын арга хэмжээ, онцгой хамгааллын арга хэмжээ зэрэг тайлан илтгэлийн дэд бүлгүүд дээр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч талууд санал зөвлөмжөө өглөө.

Хэлэлцүүлэгт 23 гишүүн, гишүүдийн төлөөлөл оролцлоо