Дундговь аймагт Хүүхэд хөгжил-2014 цугларалт боллоо
“Хүүхэд хөгжил 2014” цугларалтыг Хүүхдийн төлөө үндэсний газар Дундговь аймгийн ХГБХХ-тэй хамтран 2014 оны 09 дүгээр сарын 12 өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах Бүрдийн Уянга хүүхдийн зусланд амжилттай зохион байгууллаа.
Цугларалтанд Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн 200 орчим төлөөлөл оролцож хүүхдийн оролцоо, хууль эрх зүйн орчин болон бусад тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж мөн сургалт семинаруудыг зохион байгууллаа.
Цугларалтанд 200 орчим төлөөлөл оролцов.
Говийн бүсийн Орон нутгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн нийт 40 гаруй хүний төлөөллүүд оролцсон гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чадавхийг сайжруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний боловсруулалтад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг Японы Хүүхдийг ивээх сангийн Гамшиг онцгой байдал хариуцсан зөвлөх Р.Ганбат, Онцгой Байдлын Ерөнхийн газрын сургалт сурталчилгааны хэлтсийн дарга Л.Болдбаатар нар удирдан зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Хүн амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ оролцлоо.
“Хүүхэд хөгжил-2014” цугларалтын үеэр хүүхдийн салбарын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хэрхэн нарийн тооцох, төлөвлөх, уялдаа холбоог сайжруулах, тоон мэдээллийг зөв авах талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Мэдээлэл судалгаа мониторингийн газрын удирдлага, мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хийлээ.
Хүүхэд хөгжил-2014 цугларалтанд Монголын хүүхдийн зуслангийн холбооныхон хөгжлийн хөтөлбөрийн хувилбар, арга зүй ямар байж болох талаар тодорхой мэдээлэл, дадлага хийлгэснээр оролцогчид олон сайхан шинэ санаа, сайн туршлага, санаачлагын талаар мэдээлэлтэй болж хийх бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн нутаг нутгийн зүг аяны жолоо заллаа.