“Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье”
2014.10.07

“Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье”

“Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье” төсөл нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй ашгийн бус, олон улсын төсөл бөгөөд 2013 оны 12-р сараас эхэлж, 4,5 жилийн хугацаанд үргэлжилнэ.

Төслийг Эндрью Паркер гэж залуу анх санаачилсан юм. Төслийн хүрээнд дэлхийн 100 гаруй орноор аялж, халуун агаараар ажилладаг агаарын бөмбөлгийг хөөргөж олон нийтийн анхаарлыг хандуулна.

Төслийн багийнхан агаарын бөмбөлгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн ажиллаж буй сургууль, хөтөлбөрөөр зочлохдоо хөөргөж, тус сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, мөн хандив цуглуулах зорилготой. Төслөөр олсон хандивыг Хүүхдийн сангийн төсөл хөтөлбөр хэрэгждэг Африк, Азийн сургуулийн үйл ажиллагаанд зарцуулах юм. 

Уг төслийг НҮБ-ын Хүүхдийн сангийн бүрэн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн багийнхан очсон улс орон бүрийн Хүүхдийн сантай нягт хамтран ажиллана. Бид дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын сургуулиудаар зочлон, агаарын бөмбөлгөө хөөргөхийн сацуу эдгээр сургуулийн хүүхдүүдийн талаархи мэдээллийг харилцан дамжуулж, орон орны сурагч хүүхдүүд бие биенийхээ талаар мэдэх боломжийг бүрдүүлнэ. 

“Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье” төслийн багийнхан улс орон бүрт НҮБ-ын Хүүхдийн сангийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын ололт амжилтыг нүдээр үзэх боломжтой болно. 
“Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье” төсөл нь дараах үндсэн зорилготой. Үүнд: 

- Хүүхдүүдийн амьдралд баяр баясгалан авчрах. Бидний очих олон оронд хүүхдүүд ийм том агаарын бөмбөлөг урьд нь харж байгаагүй. Тиймээс бид олон хүүхдийн нүүрэнд инээмсэглэл авчрахыг хүсч байна. 

- НҮБ-ын Хүүхдийн санд 1 сая ам.долларын хандивыг хувь хүн, компаниудаас цуглуулах. 

- Дэлхийн 100 улс оронд агаарын бөмбөлгөө хөөргөж НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, сургууль, арга хэмжээнд оролцон, олон нийтэд сурталчлан таниулах 

- Дэлхийн 100 улс оронд 100 өөр сургуулиар зочилж, эдгээр сургуулиудын хооронд мэдээлэл солилцох 
-Хүүхдүүд ил захидлын хэлбэрээр зурсан зургаараа мэдээллээ солилцон оролцох боломжтой

- Дурсгалт агшинг алдахгүй буулгах. Бид хийсэн ажлаа баримтжуулж, төслийн цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлан мэдээлнэ. Төслийн төгсгөлд очсон бүх газруудынхаа зургийг нэгтгэн, коллаж бүтээж, дэлхийн олон үндэстэн ястныг нэг дор харах хосгүй боломжийг бүрдүүлнэ.

Одоогийн байдлаар төсөл Шинэ Зеланд, Австрали, Тайланд, Камбож, Лаос, Хятад зэрэг 38 оронд хэрэгжээд байна. Цаашид Төв Азиар дайран Европ руу явах төлөвлөгөөтэй байгаа.

Эцэг эхчүүд Та бүхнийг хүүхдүүд, гэр бүлтэйгээ ирж агаарын бөмбөлөг хамдаа хөөргөхийг урьж байна.

Хамтран зохион байгуулагчид:
Боловсрол, шинжлэх ухааны яам
Хүүхдийн төлөө үндэсний газар
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо
“Түгээмэл хөгжил” ТББ
“Монголын Дауны холбоо” ТББ
НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо