МУУҮА-ын ерөнхийлөгч Н.Алагаа
2014.10.09

Н.Алагаа: Хөрөнгө оруулалт хийгдвэл төрөөс татвараа зөв тогтоох хэрэгтэй

Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших "Эрдэнэс Гацуурт" хамтарсан компани байгуулж уг компани төрийн эзэмшлийн хэмжээг 20 хувиар тогтоох санал гаргасан.

Энэ талаар Эдийн засгийн байнгын хороо хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар оруулах аж.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Центеро Голд Монголиа" компани эзэмшдэг. Тус орд 30 орчим сая тн хүдэр, 70 гаруй тн алтны нөөцтэй. Энэ нөөц нь нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн олборлолт хийгдээгүй байна.

Гацуурт орд бүх төрлийн татвар болон ашгийг оруулан 700 орчим тэрбум төгрөгийн ашиг олох аж. 

Засгийн газар тус ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулан "Эрдэнэс Гацуурт" төр хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулж төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг УИХ-д гаргахаар болсон байна.

МУУҮА-ын ерөнхийлөгч Н.Алагаа “ Бизнес хийх зорилгоор орчихвол шийдвэр гаргахад нь оролцоно, нэгдсэн санаа бодолд хүрэхгүй. Шууд өөрсдөөр нь хөрөнгийг нь гаргуулаад юм хийлгээд татвараа  сайн зөв тогтоогоод хянаад цуглуулаад сууж байх ёстой” гэлээ.

Гацуурт орд бүх төрлийн татвар болон ашгийг оруулан 700 орчим тэрбум төгрөгийн ашиг олох аж.