2014.06.30

Нүүрснээс шатахуун гаргах хоёр төсөл амжилттай ажиллаж байна

Нүүрсний ордтой Монгол улс энэ баялагаа ашиглан шатахуун гарган авахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дөрвөн аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгон гааль НӨАТ-аас 100 хувь чөлөөлжээ. Таван жилийн дараа бодитой үр дүн гарч эхэлнэ гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ: Нүүрс шингэрүүлэх төслийн хүрээнд төрийн өмч давамгайлсан ажиллаж байгаа. Хувийн компаниуд маш сайн ажиллаж байна. Багануур Энержи ресурс корпорэшн ХХК, "CTL Mongolia" ХХК, "МАК CTL"  Цэцэнс Майнинг ХХК дөрвөн компани ажиллаж байна гэлээ.

УИХ нүүрсний шатахуун гарган авахыг амжилттай болгохын тулд хууль эрх зүйн орчинд бодитой өөрчлөлт оруулан гаалийн НӨАТ-аас чөлөөлөөд байгаа. Үүнээс гадна аж ахуй нэгжийн албан татвраас 50 хувь чөлөөлөх саналыг компаниуд гарган засгийн газар хүргүүлээд байгаа юм.