УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.10.01

Х.Болорчулуун: Ашигт малтмалын хуулийг хэлэлцсэний дараа Гацууртын ордыг ярих ёстой

Өнгөрсөн долоо хоногтЗасгийн газраас Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших саналыг дэмжиж УИХ-д танилцуулахаар болжээ.

Уг нь энэ ордын 34 хувийг төрд үнэгүй өгөх замаар урт нэртэй хуулийн үйлчлэлийг болиулах гэсэн оролдлого өнгөрсөн хавраас л гарч эхэлсэн. Уг орд Сэнтиро Голд нэртэй гадаад хөрөнгө оруулалттай компаны эзэмшилд байдаг.  Гацууртын ордын 34 хувийг Монголын төрд авилга байдлаар үнэгүй өгөөд оронд нь ойн сан, усан сав газарт алт ухах эрхийг олж авах гэж байгаа нь энэ бололтой.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гэхдээ 20 хувь гэдэг бол бага байгаа учраас иймээр тогтоож болохгүй. Хэрвээ 20 хувиар тогтооно гэж байгаа бол цаана нь маш их юм явж байна. Гацууртыг эзэмшдэг гадныхан бол Монголын төрд 34 хувийг нь үнэгүй өгье гэсэн.

Гэтэл тэрийг хурлаар хэлэлцээд цаашаа яваагүй. Эдийн засгийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэг хийгээд орхисон. Хэрвээ 34 хувийг Монголын төрд өгье  гэж байхад аваагүй мөртлөө 20 хувиар тогтооно гэвэл энэ ЗГ огцрох ёстой.

Жишээлбэл: Цагаан суварга стратегийн ордыг Монгол улс 34 хувийн мөнгийг төлж чадахгүй гэсэн үндэслэлээр стратегийн ордоос гаргаж байсан. Энэ орд бол Монгол улс 100 хувь хайгуулын зардал гаргаж нөөцийг тогтоосон орд байсан юм. Ашигт малтмалын хуулийг хэлэлцсэний дараа Цагаан суварга, Гацууртын ордыг ярих ёстой” гэлээ.

Гацууртын ордын 76 тн алт гэдэг бол Монголын ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр байгаа 

Ойн сан, усны сав газарт ашигт малтмал ашиглахыг хориглох гэсэн урт нэртэй хуулийг хүчингүй болгох гэсэн анхны оролдлого нь ийнхүү гацууртын ордыг энэ хил хязгаараас гаргах гэсэн оролдлогоос шууд харагдаж байна.

  Өөрөөр хэлбэл энэ ордны 76 тн алтны нөөцийг ухаж авахын тулд ойг устгаж, гол мөрнийг ширгээх нь тодорхой байгаа. Монголын ДНБ-ий 5 хувьтай тэнцэх нөөцтэй ордыг стратегийн ордод шууд хамааруулдаг. Үүгээр бол Гацууртын ордын 76 тн алт гэдэг бол Монголын ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр байгаа юм.

     - Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү