Уг цуглаан 12 цагт эхлэх бөгөөд ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардах зорилготой аж.
2014.10.06
“Н.Алтанхуягийг огцор” хэмээн жагсана
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс “Эх орондоо эзэн нь болцгооё-2” уриан дор Чингисийн талбайд цуглаан зохион байгуулахаар болжээ.
Уг цуглаан 12 цагт эхлэх бөгөөд ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардах зорилготой аж.
Тус хөдөлгөөнийхөн өнгөрөгч сарын 10-нд мөн цуглаан зохион байгуулж байсан бөгөөд “Ард түмнээс нууц хэлэлцээр байх ёсгүй”, “Хүний эрх чөлөөг дээдэлье”, “Залуучуудыг бүү бас”, “Хээл хахууль, тусгай хангамжийг зогсооё”, “Байгаль эх сүйдэж байна” гэх зэрэг уриа лоозон барьж жагсаж байсан юм.