Мэдээлэл, харилцаа хобооны салбарынхан амралтын өдрүүдийг иргэдтэй  өнгөрөөв
2014.10.06

Мэдээлэл, харилцаа хобооны салбарынхан амралтын өдрүүдийг иргэдтэй өнгөрөөв

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бод­лого, үйл ажиллагаа болон ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингисийн талбайд “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцож, өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан.

Мөн техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.

Тухайлбал, тус арга хэмжээнд Мэдээллийн технологи, шуудан, Харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо ХК тэргүүтэй төрийн өмчийн компаниуд олон нийтэд төрийн үйлчилгээг танилцууллаа.

тус арга хэмжээнд Мэдээллийн технологи, шуудан, Харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо ХК тэргүүтэй төрийн өмчийн компаниуд олон нийтэд төрийн үйлчилгээг танилцууллаа.

Энэ арга хэмжээний нээлтийн үеэр Мэдээллийн технологи, шуудан, Харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Шинэчлэлийн Зас­гийн газраас бүх яам, агентлагууд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ амралтын өдөр Ерөнхий сайдын харьяа Цөмийн энерги мэдээлэл технологи, шуудан харилцааны газар Чингисийн талбайд нээлттэй өдөрлөгийг нээв. Мэдээлэл харилцаа, холбооны
салбарт ямар төсөл хэрэгжсэн, хэрхэн үр дүнтэй болсон, шинэ дэвшлүүд юу байсан бэ гэдгийг сурталчлан таниулж харуулахад уг нээлттэй хаалганы гол зорилго оршиж байна” гэлээ.

Нээлтийн арга хэмжээний да­раа харилцаа холбооны зохи­цуулах хороонызүгээс уг өдөр­лөгт  байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах,хэрэг­лэг ид, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах, холбогдох чиглэлээр зөвлөгөө өгсөн. Мөн өнгөрсөн долоодугаар сарын 1-нд албан ёсоор шилжсэн тоон системд шилжих ажилтай уялдуулан тус хорооноос батал­гаажуул­сан хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж, тохирлын гэрчилгээ авах байгууллагуудыг танилцуулж гэрчилгээг гардууллаа.

Тоон телевизорыг ашигласнаар дуу дүрсний өндөр нягтрал бүхий телевизтэй болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, аналоги телевизортай харьцуулахад дуу дүрсний хувьд хамаагүй өндөр нягтралтай гардаг болохыг бид хэдийнэ мэдэрсэн. Давуу талын хувьд иргэд төрөөс дамжуулж буй үнэгүй сувгуудыг дуу дүрсний чанар сайтайгаар үзнэ.

Мөн хөдөлгөөнт үед хүлээн авагчаар үзэх боломжтой. Алсын зайн удирдлага хяналтыг хийх технологийн хувьд боломжийг давхар олгох юм.

Тус салбарынхан иргэдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөмжийг өгснөөс гадна хөгжөөнт тоглоом, бүтээгдэхүүн үйлчилгээний хөн­гөлөлт урамшуулал, мөнгөн дугаар, хүрэл дугаар, WIFI route зэрэг олон төрлийн бэлгийгзадалсан  юм. Тухайлбал, Монголын цахилгаан холбоо компани гэхэд суурин  утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйлчилгээг танилцуулж үйлчилгээ тус бүрт 100 хувийн хөнгөлөлт урамшууллыг олгов. Аж ахуйн нэгж, пүүс, компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө.

Үндэсний дата төвийнхөн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, цахим хуудас байршуулах, зохиомол сервер, зогсуур түрээсийн үйлчилгээг танилцуулсан.

Үүнээс гадна иргэдэд Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжсэн ТҮЦ машинаас төрөл бүрийн лавлагааны үйлчилгээ авах боломж олгосон юм. Түц машинд иргэд төдийлөн сайнгүй ханддаг. Тус машинаас үйлчилгээ авсан ир­гэд “Заавал Иргэний бүртгэлийн газар орж, цаг заваа гарздах шаардлагагүй болсон. Би өнөө­дөр иргэний үнэмлэхний лавла­гаа авлаа. Өмнө нь үйлчлүүлж байсан. Зарим иргэд маань буруу товчлуур дарах,дараагийн командыг хүлээхгүй өөр команд өгөх зэргээс бага зэргийн гацалт үүсдэг байна. Хэрэглээ уг нь их хялбар. Иргэд маань зааврын дагуу хэдхэн секунд хүлээхэд л бол оо. Манай монголчууд дэвшилтэт технологийг ашиглаж сурч байгаад баяртай байна” хэмээн эх сурвалж хэллээ.

Харин Монгол шуудан төрийн өмчит компанийнхан ухаалаг шуудангийн хайрцаг ашиглан гадаад паспорт захиалах зэрэг төрийн үйлчилгээг зардал чирэгдэлгүйгээр авах үйлчилгээг олон нийтэд сурталчиллаа.

Одоогоор ТҮЦ машинаас иргэд 18 нэр төрлийн үйлчилгээ авч байна. 

Тус компаниас хэ­рэглэгчдэд орцны, хэрэглэгчийн, гудамжны гэсэн гурван төрлийн шуудангийн хайрцгаар үйлчилж, түүгээр дамжуулан хэрэглэгчийг шуу­дангийн хаягтай болгож гадаад дотоодтой чөлөөтэй харилцах болон хэвлэл захиалан унших боломжийг олгодог.

Тиймээс ном, сэтгүүл, сонин захиалах үйлчилгээг иргэдэд ойртуулсан өдөр байлаа. Иргэний үнэмлэх болон чухал бичигт баримтаа үрэгдүүлсэн иргэд Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/-д захиалга өгөөд Монгол шуудан компанийн үйлчилгээгээр гэртээ хүлээж авах боломжтой болжээ.

Одоогоор ТҮЦ машинаас иргэд 18 нэр төрлийн үйлчилгээ авч байна. Нэмээд Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи лавлагаа авч, иргэний үнэмлэхээ захиалж авч болдог болжээ. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд найдвартай түргэн шуурхай хүргэх нь зөвхөн нийслэлд төдийгүй улс орны өнцөг булан бүрт жигд хүртээмжтэй үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Хувийн хэвшлийнхэн ч уг арга хэмжээнд идэвхитэй орол­цож байв. Гар
утасны оператор компаниуд, Монголын программ хангамжийн холбоо зэрэг бай­гууллагууд иргэдэд үйлчил­гээгээ сурталчиллаа. Тэд иргэдэд үнэгүй дугаар сэргээх үйл­чилгээ, гар утасны хямдралтай худалдаа зэргийг санал болгож байлаа.

Мөн аж ахуйн нэгж, пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байв.