2014.09.26

Ц.Жадамбаа: Хаягжуулалт бүрэн хийгдээгүйгээс том том төслүүд эцсийн шатандаа хүрч чадахгүй байна

ТҮЦ машинаар дамжуулан иргэд нийтдээ 20 төрлийн үйлчилгээ авах болсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд хаяж үрэгдүүлсэн үнэмлэхээ ТҮЦ машинаар захиалах мөн ААН-тэй эсэх талаар мэдээллийг авах боломжтой болсон байна.

ТҮЦ машинаас авсан 20 төрлийн лавлагаа нь улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэн гарах бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалган хуулбарлах боломжгүй юм.

 МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “ТҮЦ машин УБ хотын хэмжээнд 80 байгаа. 21 Аймагт нэгээс хоёр байж байгаа. Замын-Үүд Алтанбулаг зэрэг хилийн боомтуудад байрлуулсан. Хэрэв хүн үнэмлэхгүй байх үедээ 500 төгрөг хийж хурууны хээгээ таниулах үед л иргэний үнэмлэхийн лавлагаа гарч ирнэ.

Сүүлд нэгэн шинэ үйлчилгээ нэмэгдсэн. Урьд нь хүн үнэмлэхээ хаячихаад маш их урт хугацаа шаардаж эргүүлэн авдаг байсан бол одоо ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж төлбөрөө төлөн шууд захиалдаг болсон. Ингээд гэрийн хаягаар тань хүргэж өгнө.

ТҮЦ машин УБ хотын хэмжээнд 80 байна.

Монгол улсын хэмжээнд бид хаягжуулалтаа бүрэн шийдэж чадаагүй байна. Үүнээс үүдэн том том төслүүд эцсийн шатандаа хүрч чадахгүй байгаа. Ийм улс орны хувьд “ухаалаг шуудан” гэдэг төсөл хамгийн үр ашигтай.

Ингэснээр тухайн хүн гэртээ шуудангүй байлаа ч ойр байрлах Ухаалаг шууданд тэр хүний илгээмж хүргэгдэн ирсэн даруйдаа гар утсанд нь тэр хүний л ашиглаж илгээмжээ авах нууц код, мэдээлэл ирэх болно. Дараагийн хүн ч мөн өөрийн гэсэн нууц кодоороо шуудангаа хүлээн авах боломжтой.

Өнгөрсөн хугацаанд нийгэмд нилээд анхаарал татан янз бүрээр хэлэгдэн одоо хэрэгжиж байгаа машины бэлэн бус төлбөр тооцооны асуудал. Өнөөдөр энэ хэрэгжсэнээр амьдралд бодитой маш олон үр дүн гарч байна.

Монголд "Smart post" үйлчилгээ илүү тохиромжтой.

Тухайлбал иргэний хэрэг зөрчилтэй холбоотой мэдээлэл, давхардсан бичиг баримтын асуудал арилж байна, зөрчил гаргасан иргэн тухайн үедээ бэлэн мөнгөгүй бол торгуулийн хуудас авч явах боломжтой болсон гээд иргэн Замын цагдаа хоёрын хооронд үүсч байсан хүндрэлтэй харилцааг өөр түвшинд аваачсан. Төсөл болгоны ард дандаа бодитой үр дүнгүүд байна”.

Ийнхүү Шинэчлэлийн ЗГ-аас төрийн түгжрэлгүй үйлчилгээ нэрийн дор хийж хэрэгжүүлж буй ажлууд ард иргэдэд аль хэдийн өгөөжөө өгөөд эхэлчихлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү